Tue08222017

Үйл явдлын тойм

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

ОРХОН АЙМАГТ

ОРХОН АЙМАГТ "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгэ...

Төрийн архивын дарга, эрхлэгч нарт

“Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээл...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын а...

Back ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГАД ТУСЛАХ ОЛОН НИЙТИЙН БРИГАДЫГ БАЙГУУЛСАН НЬ

ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГАД ТУСЛАХ ОЛОН НИЙТИЙН БРИГАДЫГ БАЙГУУЛСАН НЬ

  • PDF

ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГАД ТУСЛАХ  ОЛОН

НИЙТИЙН БРИГАДЫГ БАЙГУУЛСАН НЬ

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1941 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 43/41 дүгээр хамтарсан тогтоолоор Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригадыг байгуулж, дагаж мөрдөх дүрмийг баталжээ.

Ардын цагдан сэргийлэхийн ажил хэрэгт туслах сайн дурын бригад нь хот суурин газар буюу ард иргэд олноор цугларсан газруудад байгуулагдаж, олон нийтийн хэв журмыг зөрчих явдалтай тэмцэж, нийт хөдөлмөрчин ардыг хүмүүжүүлэх зорилготой бөгөөд үргэлж бусдад үлгэр дууриалал үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан байна.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-өөс 1961 онд “Цагдан сэргийлэх байгууллагын ажилд туслах олон нийтийн бригад байгуулах тухай” онц  чухал тогтоол гаргаж, олон нийтийн бригадын ажлын үндсэн чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөж байсан дүрмийг шинэчлэн баталжээ.

1968 онд цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригадын тэргүүний гишүүдийн Улсын анхдугаар зөвлөгөөнийг, 1974 оны 12 дугаар сарын 26-нд хоёрдугаар зөвлөгөөнийг  тус тус зохион байгуулж байжээ.

1981 онд Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригадын бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны чиглэлийг төрөлжүүлэн өөрчлөн зохион байгуулж ба нэрийг өөрчилж “Ардын нөхөрлөл” хэмээн нэрлэж, түүнээс гадна “Урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн хамт олны зөвлөл”, Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн төв”  зэрэг  олон нийтийн байгууллагуудыг бий болгож, БНМАУ-ын АИХТ-дийн 1981 оны 441 дүгээр зарлигаар “Ардын нөхөрлөл”, Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн төвийн дүрэм, БНМАУ-ын СнЗ-ийн 339 дүгээр тогтоолоор “Урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн хамт олны зөвлөл”-ийн дүрмийг тус тус батлан мөрдүүлжээ.

Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад нь 1941-1990 оны хооронд Улсын цагдан сэргийлэх байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулахад туслах хүчний үүргийг сайн гүйцэтгэж байсан нь архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ГАЗРЫН

ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

тусгай төрлийн баримтын сан хөмрөгөөс ...


1968 онд цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригадын

Улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь


 

Налайхын орон сууц гудамжны  1 дүгээр хорооны ЦСБТОНБ-ын гишүүн Ж.Банзрагч

ухуулах хайрцаг хийж байгаа нь


ЦСБТОНБ-ын Улсын анхдугаар зөвлөгөөнд шалгаран орсон Аюуш овогтой Раднаа нь гишүүний үнэмлэхээ гардан авч байгаа байдал. 1968 он

Октябрийн районы ЦСБТОНБ-ийн гишүүд танилцуулах самбартай байгаа нь

1969 он.

ЦСБТОНБ-ынхан сургалтан дээр. 1970 он

Ажилчны районы 3 дугаар бригадын дарга Лхасүрэн нь гишүүддээ

танилцуулга яриа хийж байгаа байдал. 1972 он

Налайх хотын орон сууц гудамжны 2 дугаар хорооны ЦСБТОНБ-ын товчооны дарга болзол биелүүлж зөвлөгөөнд шалгарсан гишүүддээ үүрэг өгч байгаа байдал. 1967 он.


Улсын зөвлөгөөнд шалгарсан онц сэргийлэгч ЦСБТОНБ-ын гишүүд. 1974 он.


ЦСБТОНБ-ынхан цаг үеийн байдлыг радиогоор сонордож байгаа байдал. 1975 он

Сүхбаатарын районы ЦСБТОН-ийн 9 дүгээр бригадын ахмад гишүүн Гунаажав, Цэрэнлхүндэв нар бага ангийн сурагчдад яриа хийж байгаа нь 1978 он.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 15:50

Add comment

Security code
Refresh