Thu03302017

Үйл явдлын тойм

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back “ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙЛИЙН БИЧИГ”-Т ШИНЭЛЭХ, ЦАГААЛАХ ЁСЛОЛЫН ДЭГ ЖАЯГИЙН ТАЛААР ...

“ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙЛИЙН БИЧИГ”-Т ШИНЭЛЭХ, ЦАГААЛАХ ЁСЛОЛЫН ДЭГ ЖАЯГИЙН ТАЛААР ...

  • PDF

Богд хаант Монгол улс тусгаар улс болж өөрийн улс орныг хөгжүүлэх олон талт арга хэмжээ авсны нэг нь “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-ийг боловсруулсан бөгөөд түүний 19 дүгээр дэвтэрт шинэлэх, цагаалах ёслолын талаар бичсэнийг товчлон тольдуулж байна.

Шинэлэх цагаалах өдрийн туулай цаг дор Нийслэл Хүрээний хамба номун хан, ёнзон хамба номун хан, дэд хамба, хутагт, цорж,эрдэнэ шанзудбын зэрэг олон лам нар, олон яамны сайдууд, ван, гүн, бичиг цэргийн олон түшмэд бараалхан мөргөх жагсаал дор орж, угтах нь ихэд яамлах хурах ёсоор болго.

Шинэлэх цагаалах цаг дор, Богд эзэн, Улсын эх дагина Дотоод ордноос Очирдарийн ордон дор заларч мандал өргөх дор хамба номун хан, тэргүүн сайд, шадар сайдууд, сойвон лам нар Дэргэдээ бараа болж, тахилч лам Очирдарь бурхны зүүн этгээд дор зогсож, мандлын номыг эхэлж уншигтун. Хамба номун хан мандал байгуул. Хамба, хутагт, цорж, эрдэнэ шанзудба, да лам нар баруун этгээд дор, сайд, ван, гүн, түшмэл, зүүн этгээд дор зогсогтун. Мандлын номыг уншиж төгсмөгц тэргүүн сайд, шадар сайдууд, сойвон лам нараас бусад, зүүн этгээд дор жагссан сайд, ван, гүн, түшмэд цөм гарч зүүн этгээд хаалгын гадна жагсаж хүлээ.

Дээрээс гарч заларсны хойно Очирдарийн ордон дор бараалхан орж мөргөгтүн, түүнэээс Дотоод ордон дор эгэж залраад Төрийн ордон дор дэвшиж залрахуй дор шадар сайд, донир лам нар өмнө удирдан, тэргүүн сайд, сойвон лам нар дагалдан бараа бологтун. Төрийн ордон дор бараалхах ихээхэн лам нар баруун этгээд дор , олон дэд сайд, ван,гүн, түшмэд зүүн этгээд дор цөм өмнөхийг тэргүүн болгож зэрэг дэдээр жагсан сөгдөж угтуул.

Дээрээс төрийн ордны сууц дор залармагц зэрэг, дэдээр бараалхан орж нэгэн зэргээр гурвантаа сөгдөж есөнтөө мөргөөд, хоёр этгээд дор жагсан зогсогтун. Нийслэл Хүрээний хамба номун хан, ёнзон хамба номун хан, дэд хамба, лам нар Дотоод зэрэг таван яамны тэргүүн сайд их дуганын гол мөр дор суух ихээхэн хутагт, цорж лам нар, шадар сайдууд, хан, эрдэнэ шанзудба , чин вангууд, их дуганын гол мөр дор суух торгон жанч бүхий ван, дэд сайд, лам нар Дэчингалавын Чойжав сахиулсны гүтэнбэ лам биеэр Дээдийн амгаланг эрэх болвоос, хэргэм зэргийн ёсоор жагсан мандал хадгийг хоёр гараар өргөж хичээнгүйлэн сөгдөж Богд эзэн, Улсын эх дагинын түмэн амгаланг айлтгагтун.

Шадар сайдуудаас нэгэн хүмүн хариу асуу, уг хүмүн хариу айлтгаад нэгэнтээ мөргөж малгай аван мандал хадагийг мутар дор өргөж тус тус шавийн ёсноор хадаг өргөж мөргөөд, эгэж жагсаал дор ор. Дараагаар Дотоод гурван хурлын лам нар цогжины гэсгүй умзад найман хүмүн Ордны олон албаны лам нар зэрэг дараалан мөргөмөгц зоог хурим өргөгтүн. Шадар сайд, сойвон лам нар хишиг идээ буулган шагнасны хойно, нэгэн зэргээр нэгэнтээ сөгдөж гурвантаа мөргө, ёслол төгсч Дотоод ордон дор эгэж залрахуй дор хойд этгээдийг тэргүүн болгож жагсаан сөгдөж үдэгтүн. Хойш урагш залрах шалдагсан зам дор цөм шар торго дэвсэгтүн.

Шинэлэх цагаалах өдөр Дундад ордон дор ёслогч дор олон хамба, хутагт, цорж, эрдэнэ шанзудбын зэрэг ихээхэн лам нар, олон сайд, ван, гүнгүүд дор өөр өөрийн ёслолын дэвсгэр дэвсэж суулга. Хурим шагнаж шинэлэх цагаалах ёслолыг явуул. Ордон дор шинэлэмэгц их ёслолын зоог хурим өргөмүй.

Зүүн ордон дор залрахуйн урьд ёслолыг удирдах түшмэл, донир зайсан, хаалгач нар Ордон дор биеэр амгаланг айлтгах хутагт, хувилгаан лам нар, олон яамны дэд сайд, жүн вангаас доош сул тайж, төлөө амгаланг айлтгах элчин нарыг Ордны өмнөд зүүн хаалгын гадна, нэр зэрэг дараалан дуудан жагсааж хүлээлгэ. Цогчины гэсгүй, донир, зайсан лам нэжгээд хүмүнийг томилон гаргаж, Зүүн ордон дор мөргөх олон албаны лам нар ном хэлэлцэх гавж нарыг зэрэг дэвээр жагсаан хуралдуул.

Дээрээс илэрхий зууч сууж өмнөд, думдад хаалгаар гарч Дорнод мөргөлийн ордон дор залрахуй дор бишгүүрч лам нар удирдуулан бишгүүр хөгжим үүсгэж, шүхэрч лам нар есөн луут шар шүхэр, шар торгын шүхэр, тогосын өдөт шүхэрийг өргөн залагтун. Дотоод ордон дор бараалхсан хамба лам нар, тэргүүн сайд, шадар сайдууд, эрдэнэ шанзудба, да лам, сойвон, донирын эрэг лам нар залрахуй дор өмнө удирдаж хойно дагалдагтун.

Шадар цэргийн түшмэл цэргүүд хажууд сөгдөгтүн. Мөргөлийн ордон дор залармагц тэргүүн сайд, шадар сайд, сойвон лам нарын дөрвөн хүмүн Богд эзэн, Улсын эх дагинийн суудлын баруун зүүн хоёр этгээд гишгүүрийг гарч дэргэд бараа болон зогсогтун.

Тэргүүн сайд, эрдэнэ шанзудба, да лам, жич ван, гүн, зайсан, бичээч лам нар зүүн этгээд дор, хамба цорж лам нар баруун этгээд дор өөр өөрийн сууваас зохих бэлтгэсэн дэвсгэр дор суулга.

Ном хэлэлцэх гавж нар, хиа лам нарыг мөргүүлсний дараа амгаланг айлтгах дэд сайдууд, жүн ван, бэйл, бэйс, гүн, засаг тэргүүн зэрэг тайж нар, их дуганын гол мөр дор үл суух хутагт, хувилгаан лам нар зэрэг дэвээр зогсож мандал хадагийг хоёр гараар өргөн сөгдөж амгаланг айлтга.

Дараагаар зарагдсан элчин нар уг зарсан хүмүний зэрэг дэвийг дагаж жагсаж төлөө амгаланг айлтга. Донироос нэгэн хүмүн хариу асуу. Хариу айлтгаад нэгэнтээ мөргөн босч малгай авч мандал хадагийг мутар дор өргөж шавийн ёсноор хадаг өргөж мөргөөд эгэгтүн. Дараагаар урьд жагсаасан олон албаны лам нар, олон яамны түшмэдийг мөргүүл.

Дотоод ордон дор эгэж залрахуй дор мөргөлийн бүрээ бишгүүр хөгжим нэмж өргөмүй. Ёсол төгсч эрдэм итгэмжит сүмийн газар залрахуй дор олон сайд, ван, гүн, хутагт, хувилгаан жинхэний тушаалын лам нар, бичиг цэргийн олон түшмэд цөм хойд этгээдийг тэргүүн болгож жагсан сөгдөгтүн ... хэмээн тэмдэглэжээ.

ТБА Э.ШИЖИРТУЯА

Add comment

Security code
Refresh