Tue06272017

Back ШИЛЭН ДАНС Тендер, худалдан авалт Тендерийн урилга / 2016-01-27

Тендерийн урилга / 2016-01-27

  • PDF

Огноо : 2016.01.27
Тендер шалгаруулалтын нэр: Архивын ерөнхий газарт Тавилга, эд хогшил нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: АЕГ-01/2016

Архивын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тавилга, эд хогшил нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. /2015 он/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт /2014, 2015 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт дараах төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ:
Багц 1: АЕГ-01/2016/01. Дарга, дэд дарга нарын өрөөний иж бүрдэл тавилга. 1,023,878 төгрөг
Багц 2: АЕГ-01/2016/02. Газрын дарга нарын өрөөний иж бүрдэл тавилга. 207,270 төгрөг
Багц 3: АЕГ-01/2016/03.  Хэлтэс, төвийн эрхлэгч нарын өрөөний иж бүрдэл тавилга. 891,950 төгрөг
Багц 4: АЕГ-01/2016/04. Ажилтнуудын өрөөний тавилга. 1,632,692 төгрөг
Багц 5: АЕГ-01/2016/05. Төмөр файлын шүүгээ. 888,106 төгрөг
Багц 6: АЕГ-01/2016/06. Төмөр хаалгатай хувцасны шүүгээ. 333,812 төгрөг
Багц 7: АЕГ-01/2016/07. Буйдан. 588,077 төгрөг
Багц 8: АЕГ-01/2016/08. Сандалууд. 1,386,760 төгрөг
Багц 9: АЕГ-01/2016/09. Телевизор, зөөврийн утас. 150,642 төгрөг
Багц 10: АЕГ-01/2016/10. Хөргөгч. 63,230 төгрөг
Багц 11: АЕГ-01/2016/11. Хивс, дорож. 159,500 төгрөг
Багц 12. АЕГ-01/2016/12.  Сургалт, уншлагын танхимын ширээ.182,000 төгрөг
Багц 13. АЕГ-01/2016/13. Цайны газрын ширээ, сандал. 274,000 төгрөг
Багц 14. АЕГ-01/2016/14. Хурлын заалны сандал, индэр, индэрийн ширээ. 321,240 төгрөг
Багц 15. АЕГ-01/2016/15. Захиалгаар хийгдэх тавилга: Нэг цэгийн үйлчилгээний танхимын тек /8 суудал/ 200,000 төгрөг

Тендерийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодны давуу эрх тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Хаан банк
Дансны дугаар ₮: 5031595154

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Архивын ерөнхий газрын байр /Буянт-Ухаа 2 хорооллын урд талд /2 давхарт, 202 тоот, Ц.Ариунжаргал.Утас: 99755581; 304 тоот Д.Батжаргал. Утас: 91611998/

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 11, Баасан гариг, 15:09