Tue08222017

Back Мэдээ, мэдээлэл Үйл явдлын тойм ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ГАЗАР

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ГАЗАР

Үйл ажиллагааны чиг үүрэг:

• Цагдаагийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж байгаа түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг хүлээн авах, хадгалж хамгаалах, архивын баримтыг зориулалтын дагуу ашиглуулах, судлах, нууцлалыг хангах

• Цагдаагийн байгууллагын анхан шатны  архивуудад ажлын чиглэл  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх

Тус газар  нь байгууллага, иргэдээс цагдаа, дотоодын цэргийн  байгууллагад 1990 оноос хойш ажиллаж байсан, УЦСЕГазар болон Дотоодын цэрэгт цэргийн алба хаасан талаарх лавлагаа, тодорхойлолт, хуулбар авахыг хүссэн эрэлт, хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, архивын үйлчилгээ үзүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Төв архив нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар тушаалаар анх байгуулагдаж, архивын ажлын зохион байгуулалт, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, тоо бүртгэл, баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаа нь Монгол улсын архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 03 дугаар тушаалаар “Төрийн архивын батламж”  авч,  төрөлжсөн архивын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны  04 дүгээр сарын 14 өдрийн 261 дугаар тушаалаар “Төв архивын газар” болон өргөжиж,  газрын даргаар бригадын генерал Т.Хүрэлбаатар томилогдон ажиллаж байна.

Лавлагаа олгох ажлын зохион байгуулалт


 

Үйлчилгээний цагийн хуваарь:

Иргэд хүлээж авах өдөр

Цаг

Дотоод ажил

Мягмар, Пүрэв гаригуудад

09.00-12.30

13.30-17.00

Баасан гариг

Үйлчлүүлэхээр ирэхдээ:

Иргэний үнэмлэх

Хөдөлмөрийн дэвтэр

Төрийн банкны /900012034 тоот данс/-д 2500 төгрөг тушаасан баримт

Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Их тойруугийн гудамж

Харилцах утас:

Дарга: 70159964

Дэд дарга: 70159963

Архивч нар: 70159965

Тусгай сан: 70159967

Түүх судлалын сектор:70159981