Mon08212017

Back Онлайн үзэсгэлэн "Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн баримтын төв" архивын түүхтэй холбоотой зургуудаас

“БАЙГАЛЬ ОРЧИН, УС ЦАГ УУРЫН МЭДЭЭЛЛИЙН БАРИМТЫН ТӨВ” САЛБАР АРХИВЫН ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ЗУРГУУДААС

  • PDF

Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар уг хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоог батлан тогтоож, үндсэн бүтэц дотор нь Огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салааг байгуулсан нь манай оронд Ус цаг уурын байгууллагын эхлэл болсон гэж үзжээ.

1936 оноос Монгол улсад байнгын ажиллагаатай цаг уурын өртөөдийг байгуулан ажиллаж эхэлсэн


Үе үеийн удирдлагууд

Агаар мандлын дээд давхрагыг шинжлэн судлах аэрологийн ажиглалтын мэдээг хүлээн авах, боловсруулах технологи

Ус, цаг агаар, хөрсний анхны ажиглалтын байдал 1937, 1954 онуудад

Цаг агаарын мэдээ хүлээн авах, дамжуулах, боловсруулах  тоног төхөөрөмжүүд

Цаг уурын төрөл бүрийн ажиглалт, шинжилгээ (допплерын радар, хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станц, агаар мандлын дээд давхрагыг судлах пуужинт станц, нарны цацрагийн багаж, зоо цаг уурын ажиглалт)

Үе үеийн төрийн тэргүүний Цаг уурын албанд хийсэн айлчлал: Ю.Цэдэнбал 1979, Ж.Батмөнх 1980, Н.Энхбаяр 2007 он

Антарктидад аялсан Цаг уурчид: Д.Цэрэндэлэг 1972 он, Д.Чулуунбат 1982 он, А.Батболд 2007 он

Олон улсын хамтын ажиллагааг 1960-аад оноос амжилттай хэрэгжүүлсээр ирсэн түүхтэй. Тухайлбал, ОХУ, БНХГУ, Вьетнам гэх мэт

1961 онд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-д гишүүнээр элсэн орсноос хойш бүхий л үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн түүхтэй. ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Годвин Олу Патрик Обаси 1988 онд Монголд айлчиллаа.

 

ДЦУБ-ын их хурлуудад оролцох, НҮБ болон ДЦУБ-ын хамтарсан олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ДЦУБ-ын Бээжин, Нанжин дахь бүсийн сургалтын төвүүдэд мэргэжилнүүдээ сургах зэргээр хамтран ажиллаж байна.

 

Монгол улс 1962 онд цаг уурын мэргэжлээр дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэл анхны элсэлтээ авч 1967 онд 18 инженерийг төгсгөсөн байна. Харин ЗХУ-ын Ленинград хотын /хуучин нэрээр/ Ус цаг уурын дээд сургуульд 1952 оноос цаг уурын инженер бэлтгэж эхэлсэн түүхтэй /1956 оны зураг/

 

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөн түүхийг байнгын ажиглалт хийж эхэлсэн 1936 он гэж үзэж байсан бол Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн түүхэн баримтаас “Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар уг хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоог батлан тогтоож, үндсэн бүтэц дотор нь Огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салааг байгуулсан” болохыг тогтоосон болно.

Ус цаг уурын албан үүсч хөгжсөний 40 жилийн ойн баярын хурал, 1976 он

 

 

Анхны өөрөө бичигч туузны бичлэгээс:

Хөвсгөл аймаг Тариалан цаг уурын станц, Агаарын даралт /1984.12.31-1985.01.07/, агаарын температур /1985.01.17-01.18/, агаарын харьцангуй чийгшлийн /1985.10.31-11.01/ бичлэг 1985 он

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 10-р сарын 03, Даваа гариг, 20:59

Add comment

Security code
Refresh