Thu05252017

Үйл явдлын тойм

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

Архивын ерөнхий газрын хамт олон 2017 оны 2 сарын 23...

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБА /1944-1990 ОН/

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын

Тусгай...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР

2011 онд зохион байгуулсан НҮБ-ын боловсрол, соёл, ...

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо

Төрийн архиваас гаргадаг зарим төрлийн лавлагааг х...

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Нийслэлийн архивын газрын ажилтнууд 2017 оны 02 са...

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс  мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Анхан шатны сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Архивын ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд “Ар...

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал”  сэдэвт сургалт боллоо

“Орчин үеийн төрийн бодлого, удирдлага, манлайлал” сэдэвт сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан хаагчийн стратеги төлө...

Back ОЮУН УХААНЫ МУЗЕЙ

ОЮУН УХААНЫ МУЗЕЙ

  • PDF

Оюун ухааны музей нь 1990 оны 8 дугаар сарын 13 нд байгуулагдсан анхны хувийн музей юм.

Музейн захирал, шинийг санаачлагч З.Түмэн-Өлзий өвөг дээдсээс уламжлагдан ирсэн модон оньс,түгжээний аргыг судлан 1955 оноос эхлэн тоглоом наадгай сонирхон ажилласаар 2400 гаруй оньсон тоглоомыг зохион бүтээсэн байна.1

Музей нь “МО ТҮ ӨВ” компанийн дэргэд байгуулагдсанаас хойш Монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ музейд дэлхийд гайхагдсан аль ч улс оронд байдаггүй ховор үзмэрүүд олон байдаг. Тухайлбал, оньслох ухааныг ашиглан алт, мөнгө, үнэт чулуу, модоор бүтээсэн гэр тэрэг бүхий хөлөгтэй шатар зэрэг 300 шахам хөлөгт тоглоом, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Пирамид, Маугли, Сүм дуган, Орд харш, Далайн бяцхан гүнж, 50000 гаруй үйлдэл хийж угсардаг 673 ширхэг сансрын модон хөлөг, Микки маус, Том Жерри 2, Муур багш, Хүүхэлдэй зэрэг гайхамшигт үзмэрүүдтэй. Тус музейн цуглуулга дахь Монгол гэр гэхэд л Ариуслын алтан өргөө, гэр бүлийн болон илбийн, оньсон гэх мэтчилэн 8 төрөл байдаг байна.

Алт, мөнгө үнэт чулуугаар бүтээсэн Оньсон монгол шатрын иж бүрдэл гэхэд шатрын бүх дүрсүүд нь эзэнтэйгээ “хош” шатрын Монгол уламжлалаар зохиогдсон бөгөөд дүрсийн 4-6 ширхэг эд ангиуд нь огторгуйн гурван тэнхлэгт огтлолцон гүйж 18 хүртэлх оньсоор өөр хоорондоо дахин давтагдахгүй аргаар оньслогдон угсрагдаж задардагаараа оюун ухаан, сийлбэрийн зохиомж, хийц хэлбэр дүрсээрээ соёл урлагийн гайхамшигт бүтээлд зүй ёсоор ордог. Бүх шатрын дүрсүүд нь 160 ширхэг эд ангиас бүрдэх бөгөөд шатар, хөлөг бүхий ширээ, хос сандалд 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуу суулгаж өгсөн. Энэ шатрын ноёныг 10 минутанд угсарсан хүнийг шагнах 10000 долларын бооцоонд  дэлхийн 177 орны зочид төлөөлөгчид оролцоод байгаа аж. Энэ Монгол шатрын иж бүрдлийн нэг хувийг 1998 онд Олон улсын шатрын холбоонд бэлэглэхэд ерөнхийлөгч К.Илюмжинов сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн ховор бүтээл хэмээн үнэлж зохион бүтээгчийг нь олон улсын шатрын хөгжилд том хувь нэмэр орууллаа хэмээн хүндэт жуухаар шагнасан байна. Мөн энэ үзэсгэлэнд 100000 долларын бооцоотой 33 оньс гүйж байж задарч угсардаг 5 кг цэвэр мөнгөөр бүтээгдсэн оньсон яст мэлхий байдаг.

Тус музейд монгол үндэсний 15 төрлийн тоглоом наадам бүрэн хэмжээгээр тавигдсан байна. Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн гол хэрэгсэл юм. Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог гэж эрдэмтэд үздэг.

1 Ц.Цэндсүрэн, А.Янжин. Музей судлалын үндэс. УБ., 2010. тал 145-146

Боловсруулсан:

СЗСШТ-ийн сэлбэн засагч                   Г.Эрдэнэчимэг

Add comment

Security code
Refresh