Mon08212017

Үйл явдлын тойм

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

ОРХОН АЙМАГТ

ОРХОН АЙМАГТ "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгэ...

Төрийн архивын дарга, эрхлэгч нарт

“Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээл...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын а...

Back ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

  • PDF

Эрт үеээс эдүгээ үеийг хүртэл монголчууд бидэнд уламжлан ирсэн соёлын томоохон өв бол бөх, хурдан морь, сур харваа хэмээсэн бүрэлдэхүүнтэй“Эрийн гурван наадам” билээ. 1921 оны Ардын хувьсгалаас өмнө монголчууд зуны дэлгэр цагт уул овоо тайж тахих, Жибзундамба хутагт бат оршил өргөх, даншог зэрэгт эрийн гурван наадмыг зохион байгуулж, түүнд оролцсон түрүүлсэн бөх, харваач, хурдан морины эздэд цол гуншин олгодог өгч байсан тухай архивын баримт мэдээнүүд Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын сан хөмрөгт нилээд байдаг.

1921 онд манай улсын түүхэнд нэгэн томоохон хуудас нээгдсэн юм. Энэ нь гадаад харгис түрэмгийлэгчдийн тэмцсэн Ардын хувьсгал юм. Ардын хувьсгалын түүхийн талаар манай эрдэмтэд сайтар судалсныг бид мэднэ. Чухам энэхүү түүхэн үйл явдлын нэгэн жилийн дараагаар өнөөгийн бидний тэмдэглэн, цэнгэлдэн баярлацгаадаг Улсын баяр наадам эхлэсэн түүхтэй юм.

Улсын баяр наадмын талаар Х.Нямбуу, М.Цэцэглэн, С.Ичинноров, С.Идшинноров, Г.Дашням нарын эрдэмтэд томоохон бүтээл, тойм нийтлэл зэргийг хэвлүүлж байсан байна. Мөн өнөө үед залуу эрдэмтэн Х.Мөнхбаяр баяр наадмын талаар нарийвчилсан судалгааны ажил хийж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Залуу эрдэмтэн Х.Мөнхбаярын нийтлүүлсэн нэгэн судалгааны өгүүлэлдээ “...шинэ үеийн Монгол улсын төрийн наадмын хөгжилт улс төрийн түүхтэй нэн уялдаатай байх бөгөөд үүнийг доорх хэдэн хэсэгт зааглан үечилж болох юм. Үүнд:

1. 20 дугаар зууны эхэн үеийн Монгол улсын наадам (1911-1921)

2. Ардын засгийн эхэн үеийн наадам (1911-1921)

3. Хэт хувьсгалжсан наадам (1929-1930)

4. Хувьсгалт баяр, наадам (1931-1954)

5. Хувьсгалт баяр наадам (1955-1990)

6. Үндэсний шинжтэй баяр наадам (1990-2010)...” хэмээсэн байна.

Эрдэмтэн Х.Мөнхбаярын дэвшүүлсэн санаа үнэний ортой. Манай улсад өрнөсөн түүхэн үйл явдлын нөлөөнөөс хамаарч баяр наадмыг тэмдэглэх агуулга ч өөрчлөгддөг. Үүнийг илтгэсэн баримт гэрэл зургууд Кино, гэрэл зураг, дуу авианы архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан Г.Дашням гуайн одоогоос гучин жилийн өмнө “Үнэн” сонины 1986 оны 7 дугаар сарын 11ний №165 (16442) дугаарт хэвлүүлсэн “Нэгэн жилийн ойгоор” хэмээх нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
МАЗУГ-ын ЭША Г.Намнансүрэн

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 7-р сарын 06, Лхагва гариг, 12:47

Add comment

Security code
Refresh