Thu03302017

Back Онлайн үзэсгэлэн ҮТА-ын гэрэл зургийн сан хөмрөгөөс "Монгол бөх" түүхэн ховор зурагнууд

ҮТА-ын сан хөмрөгийн дээжээс "Монгол бөх"ын түүхэн ховор зургууд

  • PDF

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Улсын баяр наадам. Яармагийн дэнж. 1930 он

 

Бөхийн засуулууд 1933 оны наадмаас эхлэн нэг загварын хувцасаар ижилсэх болов

 

Улсын баяр наадам. Яармагийн дэнж.1938 он

 

Дамбуу, Төмөрбаатар арслан

 

“Бага” хэмээх Самдан начин. 1930-аад он

 

 

 

Маршал Х.Чойбалсан аваргуудын хамт

 


Улсын аварга Б.Түвдэндорж, Ч.Бээжин, С.Цэрэн

 

 

Дархан аварга Ш.Батсуурь зайлж гуд татахаар халж буй нь. Яармагийн дэнж.1953 он

 

Дархан аварга Д.Дамдин арслан У.Мижиддоржийг хонгодох мэхээр давж буй нь

 

Дархан аварга Д.Дамдингийн ээлжит даваа

 

 

Д.Сэрээтэр аварга Б.Түвдэндоржоор тав давж улсын начин болов. 1965 он

 

Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх

 

 

“Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндорж арслан долоо давж заан цол авав

 

 

Х.Баянмөнх, аварга Д.Дамдинг давж улсын наадамд анх удаа түрүүлэв.1968 он.

 

 

Дашдоржийн Цэрэндогтох энэ барьцнаас Х.Баянмөнх аваргыг давжээ. 1978 он

 

 

Бандийн Ганбаатар аварга Х.Баянмөнхийг наймын даваанд өвдөг шороодууллаа.1985.7.12

Add comment

Security code
Refresh