Sun02262017

Back АЕГ АЕГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Мэдээллийн технологи

Мэдээллийн технологи

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр” /2006-2012 он/-ийг баталсан.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь: Архивын салбарт техникийн шинэчлэл хийх, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг өргөн ашиглах замаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг автоматжуулах зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэж, төрийн архивын мэдээллээр үйлчлэх боловсронгуй тогтолцоог бий болгох явдал юм.

АЕГ-аас Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд:

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх зарчим, арга зүйг боловсруулж, мөрдүүлэх
  • Мэргэжлийн байгууллага, компаниудтай хамтран албан хэрэг хөтлөлт, архивын програм хангамжийг боловсруулж, мөрдүүлэх
  • Төрийн архивуудын эрэлт хайлт, тоо бүртгэл, мэдээллийн цахим сан болон цахим архив байгуулах ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх
  • Төрийн байгууллагуудын хэмжээнд цахим бичиг хэргийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Энэ талаар төрийн ба төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажлуудыг хийж байна.