Sat09232017

Back АЕГ АЕГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Мэргэжил, арга зүйн зөвлөгөө

Мэргэжил, арга зүйн зөвлөгөө

Орчин үед нийгмийн бүхий л салбарт мэдээллийг бий болгох, дамжуулах, хадгалах шинэ технологи нэвтэрч байгаатай уялдан архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, мэргэжил, арга зүйн баримт бичгүүдийг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага гарч байна.
Дээрх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын арга, туршлага судлах, судалгаа явуулах, мэргэжил арга зүйн баримт бичгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажил хийгдэхээс гадна байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.
Сүүлийн жилүүдэд гарсан мэргэжил, арга зүйн баримт бичгүүд. Үүнд:

  1. Барилга байгууламжийн зураг төсөл, техникийн баримт бичгээр хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлын тухай
  2. Төрийн архивын үндсэн үйл ажиллагааны тайлан, статистик мэдээ гаргах дүгнэх журам
  3. Хосгүй үнэт баримтыг тодорхойлох, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, ашиглуулах журмын тухай. 2003 он №1
  4. Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын байнга хадгалах баримт бичгийн жагсаалт. 2003
  5. Төрийн архивын ажлын үндсэн заавар. 2003 он
  6. ШУТЗТөслийн баримтанд эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийх ажлын журмын тухай 2003 оны №14
  7. Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтны хөдөлмөрийн норм, нормативын тухай. 2004
  8. Архивын баримтанд хуулбар хувь үйлдэх, нөөц ба хөмрөг байгуулах журам 2004 он
  9. Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалтын тухай. 2005
  10. Төрийн архивт батламж олгох журмын тухай. 2005 он
  11. Байгууллагын архивын ажлын үндсэн зааврын тухай. 2007 он
  12. Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний тарифын тухай. 2007 он Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам, 2007 он
  13. Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, 2007 он
  14. MNS ISO 15489. Мэдээлэл ба баримтжуулалт. Албан хэрэг хөтлөлтийн менежмент, Монгол улсын стандарт, 2007 он
  15. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны жагсаалт, 2008 он
  16. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, 2009 он
  17. Архивын ерөнхий газрын дэргэд Эрдэм шинжилгээ, арга зүйн зөвлөл байгуулах тухай 2009 он №35
  18. Үзэл баримтлал батлах тухай 2010 он №60
  19. Цаасан баримтыг сэргээн засварлах ажлын заавар, 2010 он
  20. Баримт бичгийн стандарт, 2011
  21. Архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх нийтлэг журам, 2011 он №32