Mon08212017

Үйл явдлын тойм

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Архангай аймгийн архивын сан хөмрөгийн гэрэл зургийн баримтаас

Заяын хүрээний зодоч лам Бямба. 1920-иод он.  Ард ...

ОРХОН АЙМАГТ

ОРХОН АЙМАГТ "БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЗДХЯ-наас зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгэ...

Төрийн архивын дарга, эрхлэгч нарт

“Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээл...

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД

АХМАД АРХИВЧДЫН БҮТЭЭЛИЙН ӨВ САНГААС

Монгол Улсын а...

Back Хантайшир уулын аймаг байгуулагдсан албан бичиг

Хантайшир уулын аймаг байгуулагдсан албан бичиг

  • PDF

Олноо өргөгдсөний арван гуравдугаар он есөн сарын арван бөгөөд Европын арван сарын арван бөгөөд есний өдрөө ардын засгийн газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон гучин наймдугаар хурлын бичиг.

Нэгдүгээр зүйл: Дотоод явдлын яамнаас Сэцэн хан аймгийн чуулганы даргын газраас харьяат аймгийн олон хошуу, шавиас дүрмийн ёсоор сонгон гаргасан төлөөлөгч нарыг чуулганы даргын газраа хуралдуулан аймгийн хурал нээлгэж хэлтэс хуваан зохиож хэрэг зүйлийг ялган салгаж шийтгэсэн ба харьяат аймгийн яамыг Хан хэнтий уулын аймгийн яам хэмээвээс болох эсэх. Эсэхүл юу хэмээн нэрлэж явуулахыг тогтоон заахыг эрж мэдүүлсэн. Үүнд, үүний урьд олон аймгийн чуулганы дарга, халхын олон засаг хошуудын хуучин тамгыг халж шинэчлэн олгуулахад дөрвөн аймгийн чуулганы даргын тамганы үсгийг газрын нэрээр нэрийдэн үйлдэж олгуулах явдлыг засгийн газрын хурлаар хэлэлцээд батлан тогтоосныг зарлан явуулахыг завдан бүхий тул одоо харьяат дөрвөн аймгийн яамны нэрийг тэдэнд олгох тамганы үсгийн аяс дагуулан дөрвөн аймгийн яам, Богд хаан хайрхан, Хан хэнтий, Хан тайшир, Цэцэрлэгийн уулын аймгийн яам хэмээх буюу эсэхүл тэр уулын аймгийн даргын яам хэмээхийн чухам алинаар нэрийдвээс зохихыг байцаан толилж тогтоон ирүүлмү хэмээн ирснийг хэлэлцээд олон аймгийн чуулганы даргын тамганы үсгийг хуучин хэвээр үйлтгүүлж олгуулахаар нэгэнт засгийн газрын хуралд тогтсон боловч аймгийн захиргааны дүрмийн арван долдугаар зүйлд аймгийн яамны тамгыг чуулганы дарга барьмуй хэмээсэн зүйл буй тул нэгэн мөр болгон Богд хан уул аймгийн яам, Хан хэнтий уулын аймгийн яам, Хан тайшир уулын аймгийн яам, Цэцэрлэг мандалын аймгийн яамны тамга хэмээн үйлтгүүлж олгуулах ба албаны бичигт мөн нэгэн адилаар бичиж дагаж явуулан бас хошуудын тамганы үсгийн чуулган хэмээхийг халж аймаг хэмээн үйлдэж олгох явдлыг Дотоод яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов.

Монгол улсын хоёрдугаар он есөн сарын 24-ний өдрөө Хан тайшир уулын аймгийн шинээр зохиогдох Өрнөговь, Завхан хоёр аймгийн комисс нар засгийн газрын төлөөлөгч, зохих газруудын нөхдийн хамт хуралдсан хоёрдугаар хурлын тогтоол

2. Өрнөговь, Завхан хоёр аймгийн ба олон сумуудын зохион байгуулалт, хил хязгаарыг нутаг дэвсгэрийн байдал олон ардын татагдал, чирэгдэл, хүсэл эрмэлзлэл, элдэвт тохируулж тогтоон байгуулж зураг, өгүүлэлийг үйлдсэн нь ерөнхийд зүйтэй болсныг зөвшөөрөн баталсугай.

 

МУҮТА, Х-1, Д-1, ХН-169, Х.248-251

ТБА – ын архивч Б. Оюунжаргал

Add comment

Security code
Refresh