Tue06272017

Үйл явдлын тойм

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн ...

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

“ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Үндэсний төв архивын сан хөмрөгийн дээжээс бүрдсэн...

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАСАН АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО

 

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдр...

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Яг одоо жанжин Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харьяа...

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО

"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ" уриан дор Хууль з...

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН  СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын х...

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгу...

Back Үе улируулан хэргэм зэрэг залгамжлуулах тухай Манжийн хааны өргөмжлөл. Таван өнгийн цаасан дээр Манж, Монгол бичгээр бичсэн. 1760-1821 он

Үе улируулан хэргэм зэрэг залгамжлуулах тухай Манжийн хааны өргөмжлөл. Таван өнгийн цаасан дээр Манж, Монгол бичгээр бичсэн. 1760-1821 он

  • PDF

Тэнгэрийн бошгоор цагийг эзлэсэн Хуандийн зарлиг.

Улсын цаазыг холдахи газраа тархааваас. Хамаг хүнийг зүтгэж явахуйд итгэмой. Тэрсэлсэн хулгайг түвшитгөн арилгаваас гавъяа шагнаж хүнд хишиг хүртээв. Сандүвдорж чи Цагаан хэрэмийн хязгаарт гавъяа байгуулав. Цэргийн хүрээнд баатарлан зүтгэв. Урьд их цэрэг гаргаж Зүүн гарын ардыг хураан авахуйд хүнс морийг залгамжлуулан хүргэж ер саатсангүй. Хойно тэнгэрийн таалал хүртээж үлсэн олон хулгайг нэхэж барихад олзолсон олзыг хорьж сахиад оргуулж алдсангүй. Туршуулд явж үнэн мэдээ олоод, цэргийн гавъяа бүтээв. Тэргүүлэн алалдаж ороод хулгайг алахуйд биеэ хайрлал үгүй гавъяа байгуулж зүтгэсэн нь ихэд сайшаалтайн тул гайхамшигт хишгийг давхцаж хүртээвээс зохимой. Эдүгээ тусгайлан чамайг улсад туслагч гүн өргөмжлөөд ухуулах өргөмжлөл өгөв. Хэргэмийг таван зэргийн тэргүүнд болгож дотно хишиг хүртээж нүүртэй болгов. Тушаалыг олон түшмэлээс эрхэм болгож, гайхамшигт өргөмжлөл олгуулж үүрд илэрхийлэв. Чи ялангуяа шударга үнэнийг гүйцэтгэгтүн. Хүртсэн хишгийг бүү өтөөрөхтүн, хичээнгүйл.

Тэнгэрийн тэтгэсний хорин тавдугаар он

хаврын тэргүүн сарын шинийн таван /1760 он/.

Өвдөн үгүй болсны хойно хишиг хүртээж түүний хөвгүүн Цэдэндоржийг мөнхүү Засгийн улсад туслагч гүн залгамжлуулав.

Тэнгэрийн тэтгэсний дөчин тавдугаар он

найман сарын шинийн өсөн /1780 он/.

Зарлиг, Цэдэндоржийн эцэг Сандүвдорж цэрэгт зүтгэв хэмээн засаг тайжаас улсад туслагч гүн өргөмжлөв. Хишиг хүртээж үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун хэмээв.

Тэнгэрийн тэтгэсний дөчин зургадугаар он

таван сарын хорин нэгэн /1781 он/.

Цэдэндорж өвдөн үгүй болсны хойно түүний ахмад хөвгүүн Сономжавийг мөнхүү Засгийн улсад туслагч гүн залгамжлуулав. Үе улиран тасрал үгүй залгамжлуулмой.

Тэнгэрийн тэтгэсний тавин гуравдугаар он

цагаан сарын хорин долоон /1788 он/.

Сономжав өвчнөөр бие барсан хойно бичиг өргөн барьж түүний тэмдэглэсэн хөвгүүн дэд зэргэ тайж Холочийг мөнхүү Засийн улсад туслагч гүн залгамжлуулав. Үе улиран тасрал үгүй залгамжлуулмой.

Төр гэрэлтийн анхдугаар он

хоёр сарын арван дөрвөн /1821 он/.

МУҮТА, ХМ-25. Д-1. ХН-12а

ТБА  Э.Шижиртуяа

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 11-р сарын 18, Лхагва гариг, 12:51

Add comment

Security code
Refresh