Sun06252017



Монгол улсын үндэсний архивын сан хөмрөг, түүний баримтын агуулга, бүрэлдэхүүнийг сайжруулах зорилгоор АЕГ-ын даргын  2013 оны 53 дугаар тушаалаар АЕГ-ын  дэргэд ББНШТК-ыг 11 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус байдлаар  байгуулсан.
ББНШТК нь батлагдсан төлөвлөгөөний дагуу улиралд 1-ээс доошгүй удаа, гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж байна.
ББНШТК-ын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх  асуудлууд:
1. Төрийн архивын нөхөн бүрдүүлэлтийн үндсэн болон боломжит эх үүсвэрийн жагсаалтыг хянан хэлэлцэх, батлах,
2. Баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт болон салбарын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалтын төслийг хянан хэлэлцэх, батлах,
3. Төрийн архивын хөмрөгөөс илэрүүлсэн хосгүй үнэт баримтын бүртгэл жагсаалтыг хянан хэлэлцэх, батлах,
4. Баримт бичиг нягтлан шалгах бүх шатны комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.  
5. Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах болон төрийн архивыг нөхөн бүрдүүлэхтэй холбогдсон арга зүйн баримт бичгийн төслийг хянан хэлэлцэх, батлах.  
ББНШТК-ын хуралдаанаар оруулах асуудлуудад тавигдах шаардлага:
•    Хуралдаанаар оруулах баримт бичгийн төслийг зохих заавар, журмын дагуу боловсруулж, үйлдсэн байх
•    Байгууллагын ББНШК болон төрийн архивын дэргэдэх ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлсэн байх
•  Хуралдаанаар хэлэлцүүлэх баримт бичгийн төслийг 3 хувь үйлдэж, хурал хийхээс 10 хоногийн өмнө АЕГ-ын Мэргэжил арга зүйн удирдлагын газарт, хуралдааны тэмдэглэл, танилцуулгын хамт албан ёсоор ирүүлсэн байх.

ББНШТКомиссын дүрэм