Sun06252017

  • PDF

1921. Ардын засгийн газраас Монгол улсын түүхэнд холбогдох архивын  баримт, эх сурвалж,  ном судар, ховор нандин   шастирыг орон даяар эрэн сурвалжилж, нийслэлд татан авч,  төвлөрүүлэн, улсын хамгаалалтанд авах шийдвэр гаргав

1927. Үндэсний төв архивын эх үүсвэр тавигдав.

1948. Архивын ерөнхий газрын эх үүсвэр тавигдав.

1958. Орон нутгийн төрийн архивууд болон зарим тусгай  архивууд байгуулагдав.

1960. Төв, төрөлжсөн, салбарын архивууд байгуулагдав.

1991. Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөл /ОУАЗ/-д “А”  зэрэглэлийн гишүүнээр элсэв.

1993. Архивын ерөнхий газар ОУАЗ-ийн Зүүн азийн бүсийн салбарын  гишүүн болов.

1994. Монгол улсын Ерөнхийлөгч “Архивын салбарт шинэчлэл хийх үндсэн чиглэл”-ийг батлан гаргав.

1996. Архивын ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг болов.

1998. Архивын тухай хууль батлагдав.

2001. Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөлийн Евро-Азийн бүсийн салбар  /ЕВРОАЗИКА/-ын гишүүн болов.

2005. Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авиа бичлэгийн  баримтын төв Олон улсын Кино архивын холбооны гишүүнээр  элсэв.

2006. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд  мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдав.

2007. Монгол улсын Засгийн газраас Үндэсний төв архивын   цогцолбор байр бариулах шийдвэр гаргав.