Thu07312014

Back Home

Төрийн архив

  • PDF

ТӨРИЙН АРХИВУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ҮР ДҮНГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ
ТАЛААР


Төрийн архивын ажлын үндсэн заавар, ҮАГ-ын даргын  2003 оны 153 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллгааны тайлан, статистик мэдээ гаргах, үнэлэх журам”-ын дагуу төрийн төв, төрөлжсөн, салбар архивуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг.
Төрийн архивуудаас АЕГ-ын нэг зохион байгуулалтын нэгж болох Үндэсний төв архив нь агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээнд орж дүгнэгддэг, Тагнуулын ерөнхий газрын архив, бүртгэлийн алба нь нууцлалын хувьд тайлан мэдээ ирүүлдэггүй тул хяналт шинжилгээ, үнэлгээнд төрийн 33 архив хамрагддаг бөгөөд журмын дагуу жилийн эцсийн тайлан, мэдээ болон холбогдох бусад баримт бичгийг судалсны үндсэн дээр төрийн архивуудын үйл ажиллагааг 8 үндсэн чиглэлээр 100, 90, 75, 50, 25, 0 гэсэн оноогоор тодорхой шалгуур үзүүлэлтээр дүгнэж, аймаг, нийслэлийн архив ба салбар, төрөлжсөн архив гэж ангилан дүнг тус бүрт нь нэгтгэн гаргаж хэвшсэн болно. Үүнд:
Нэг. Удирдлага, зохион байгуулалт
Хоёр. Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт
Гурав. Архивын баримтын тоо бүртгэл
Дөрөв. Хадгалалт хамгаалалт
Тав. Эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэлт
Зургаа. Баримтын ашиглалт, хэвлэн нийтлэл
Долоо. Эрдэм шинжилгээ, арга зүйн ажил
Найм. Хяналт шалгалт

АЕГ-аас сүүлийн жилүүдэд архивуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт шинжилгээ хийж, үр дүнг дүгнэж, нэгдсэн зөвлөмжөөр хангаж хэвшсэнээр архивын салбарын хэмжээнд тодорхой ахиц, өөрчлөлт гарч  байгаа бөгөөд архивуудын ажлын зохион байгуулалт сайжирч, харьяалах дээд байгууллага, удирдлагын зүгээс архивт хандах хандлага нэмэгдэн, үндэсний архивын сан хөмрөгийн тоо бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээлэл авах боломжтой болсон байна.
Түүнчлэн төрийн архивуудын үйл ажиллагааг хянах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, харьцуулан дүгнэхэд ач холбогдлоо өгч байна.

Он    Аймаг, нийслэлийн архивуудын дундаж дүн    Салбар, төрөлжсөн архивуудын дундаж дүн    Ерөнхий дүн
1       2008                     66.0                                                                52.0                                             59.0
2       2009                     80.0                                                                76.0                                             78.0
3       2010                     84.7                                                                68.6                                             76.6

2010 оны үнэлгээгээр аймаг, нийслэлийн архивуудаас Нийслэлийн архивын газар /94.7/, Сүхбаатар аймгийн архивын тасаг /92.8/, Дорнод аймгийн архивын тасаг /92.3/ эхний 3 байр, салбар, төрөлжсөн архивуудаас ХХЕГ-ын төв архив /85.0/, ЦУОШГ-ын төрийн архив, мэдээллийн сангийн хэлтэс /82.0/, Батлан хамгаалахын төв архив /80.8/ эхний 3 байрыг тус тус эзэлжээ.
Сүүлийн жилүүдийн дүнгээс үзэхэд, архивын ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагаанд жигд анхаарч ажилласнаар үр дүнд хүрсэн, тогтмол өндөр үзүүлэлттэй байгаа архивууд цөөнгүй байна. Үүнд, Нийслэлийн архивын газар, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн архив, Батлан хамгаалахын төв архив, ХХЕГ-ын төв архивыг нэрлэж болно.
Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд дараалан хангалтгүй үнэлгээ авч байгаа, ажлын зохион байгуулалт муутай, тодорхой ахиц дэвшил гарахгүй архивууд цөөн боловч байна. Үүнд, Булган, Ховд аймгийн архивууд, Улаанбаатар төмөр замын архив гэх мэт архивуудыг дурьдаж болно.

2010 оны төрийн архивуудын үнэлэгдсэн үнэлгээ
















Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 19:14