Амьдрал ус мэт урсан өнгөрнө       Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ             Манай сайт шинэчлэгдэж байна

Links

 

 

  • Mongolian
  • English

Э-майл шалгах

e-mail

From the Archival Holdings

visitor counter


Өнөөдөр1230
Өчигдөр1878
Энэ долоо хоногт3108
Энэ сард21249
Нийт зочилсон709731

Who`s online

We have 1 guest online

Polls

About an Archives Service
 
Home

"Хотгойдын Чингүнжав" сангаас Монголын ард түмэндээ гаргах уриалга PDF Print
Мягмар, 09 Үхэр сарын 2010
Read more...
 
Хотгойдын жанжин Чингүнжав толь бүтээгдэж байна PDF Print
Мягмар, 09 Үхэр сарын 2010
Хотгойдын Шадар жанжин Чингүнжавын мэндэлсний түүхт 300 жилийн ой энэ жил тохиож байна. Олон эрдэмтэн судлаачид түүний түүхийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох материал баримтыг судлан шинжлэх, зохиол бүтээл туурвиж буй билээ.
Read more...
 
Ууц тавих ёсон PDF Print
Даваа, 08 Үхэр сарын 2010

 Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ их талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуудуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруунаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огглоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам

Толгой
1.Ууц
2. Өвчүү
3. Хаа
4. Гуя
5. Хүзүүний сээр

 

Read more...
 
Цагаан сар PDF Print
Даваа, 08 Үхэр сарын 2010
 Цагаан сар жил бүрийн хаврын эхэн сар буюу  ямагт бар сар байдаг. Эл үед болдог нь учиртай агаад аливаа ан амьтны төллөж эхлэх, ургамал үндэслэж урган дэлгэрэхийн эхлэл болох зохистой улирал сонгосон нь нэг талаас бэлгэдэл, нөгөө талаар монгол түмний шинжлэх ухааны мэдлэгийн арвин уламжлалтай холбоотой.
Цагаан сараар шинэлэх ёслол шинийн нэгнээс гурван хүртэл эрчимтэй болдог авч шинийн арван таван хүртэл үргэлжилдэг. Үнэхээр алс хол зайдуу бол эцэг, эх, ах, дүү, ураг төрлийнхөндөө жилдээ амжиж золгодог ёстой. Чингэвч шинэлэх ёстой жаахан дэлгэр танилцуулъя.
Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шинэлдэг.
Read more...
 
Архивын Ерөнхий Газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ PDF Print
Ням, 07 Үхэр сарын 2010
     Архивын Ерөнхий Газрын удирдлага нь тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа байнга холбоотой ажиллаж, тусалж дэмжиж байдаг. Улмаар сар шинийн болон ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор 2010 оны 02 сарын 05-нд ахмадуудаа хүлээн авлаа. Энэ арга хэмжээнд 40 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тус газрын удирдлагууд буурлуудтайгаа зоог барин гарын бэлэг өргөн барив.
      Мөн 2010 онд 80 насны сүүдэр тохиож байгаа Ц.Дүүдээ, Ч.Жавзмаа, Ц.Гайтав нарын ахмаддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүүг өргөн барьж хүндэтгэл үзүүлэв. Энэ салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан Э.Ичинхорлоо, Д.Гүнчин, Р.Цэндхүү, Ө.Баяраа, Г.Оюунчимэг нарын 20 хүнийг Архивын Ерөнхий Газрын даргын тушаалаар “Тэргүүний архивч” цол тэмдгээр шагналаа.
 
     Эх түүхийн манаанд эгнэгт нэгэн сэтгэлээр зүтгэж, өв соёлын өрлөг дархад болсон нийт ахмад буурлууд Та бүхэндээ ирж буй “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилдээ аз жаргал, эрүүл энх, урт удаан насалж, инээд баясал, элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөе.
                                                 
 
 
 
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойд зориулав. PDF Print
Мягмар, 02 Үхэр сарын 2010

“Бидний улс эв саналаа нэгтгэвээс

мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй бөгөөд...”

Д.Сүхбаатарын хэлсэн үгнээс эш татав.

 1893.2.2нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 12 настайдаа бичиг үсэг сурсан.
1912 онд цэргийн албанд ирж пулемёт сумангийн даргаар ажилласан.
1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан.
1921 оны Ардын хувьсгалын гол удирдагч оросын хувьсгалчидтай холбоо тогттоход онцгой үүрэг гүйцэтгэсэн

Read more...
 
Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойн өдөр PDF Print
Мягмар, 02 Үхэр сарын 2010

      Д.Сүхбаатар хамт ажиллаж байсан нөхдийн хамт

Read more...
 
Судалгаа авах тухай PDF Print
Даваа, 01 Үхэр сарын 2010
     Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 84 дүгээр хуралдааны шийдвэрийн 2 дугаар заалт, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд  төрийн архивуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, орон тоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг тодорхойлж цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор судалгааг хавсралтын дагуу гаргаж 2010 оны 02 дугаар сарын 12-ны дотор цахим шуудангаар болон албан бичгээр ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү.  /татаж авах/
 
МАРШАЛ Х. ЧОЙБАЛСАН УЛСЫН АРХИВТАЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ . . . PDF Print
Баасан, 29 Хулгана сарын 2010
     Монгол улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй нэн сонирхолтой нэгэн баримтын талаар толилуулъя.
     1951 оны 07 сарын 02-нд маршал Х. Чойбалсан Улсын архивын төв газар ирж, тус газрын дарга Б. Дашзэвгээс зарим асуулт тавьж Улсын төв архивын ажил байдалтай танилцсан тухай ярилцлагыг монгол бичгээс сийрүүлэн хүргэж байна. Одоогоос 59 жилийн өмнө улсын архив ямархуу байсан тухай та бүхэн энэ ярилцлагаас мэдэх болно.

Read more...
 
АЕГ-ын санхүүгийн мэдээ PDF Print
Пүрэв, 28 Хулгана сарын 2010
     АЕГ-ын 2009 оны жилийн эцсийн тайлан баланс гарлаа. Үүнээс үзэхэд тайлант хугацаанд АЕГ-ын төсвийн урсгал зардал 681,6 сая төгрөг, хөрөнгө оруулалт 96,6 сая төгрөгөөр батлагдсан нь гүйцэтгэлээр урсгал зардал 680,1 сая төгрөг, хөрөнгө оруулалт 96,3 сая төгрөг болж төсвийн зардлыг хэмнэсэн байна. Мөн АЕГ-т 2009 оны 71,0 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 12,6 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 1 - 15 of 153