Tue06272017

Цахим баримт, цахим архив

Танилцуулга: Цахим баримт, цахим архивын удирдлагын шинэ тогтолцоог бий болгох талаар  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Архивын Ерөнхий Газрын хэлтсийн дарга А. Болд энэхүү номоо нийт хэрэглэгчдэд зориулан толилуулж байна.
Энэ ном нь логик уялдаа бүхий бие даасан бүлгүүдэд хуваагдан бичигдсэн онцлогтой бөгөөд нэгдүгээр бүлэгт мэдээллийн технологийн талаархи үндсэн ойлголтын тухай  хоёр, гуравдугаар бүлэгт цахим баримтын ангилал, удирдлагын зарчим, дөрөвдүгээр бүлэгт архивт шилжүүлэх, тавдугаар бүлэгт эрэл хайлт, ашиглалтын тухай, зургаа, долоо, наймдугаар бүлэгт компьютерыг архивын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах боломжууд, есдүгээр бүлэгт баримтыг компьютерт оруулан тоон баримт болгон хувиргах процесст засварлах арга зүй, зэргийг энгийн ойлгомжтойгоор тайлбарласнаараа компьютер техникийн аль ч түвшиний мэдлэгтэй хүмүүс уншиж үйл ажиллагаандаа хэрэглэхэд тохиромжтой.

Үнэ:
10000

Хаанаас худалдан авах: Та энэ номыг худалдан авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.

Баримт бичиг

Танилцуулга: Орчин үед харилцааны олон аргууд өөрчлөгдөж буй хэдий ч баримт бичиг нь мэдээллийг дамжуулах хамгийн гол хэрэгсэл хэвээр байгаа төдийгүй түүний албан харилцаанд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол ч улам нэмэгдэж байна. Бүх байгууллагын нэг үндсэн үүрэг нь эрх хэмжээнийхээ хүрээнд баримт бичиг боловсруулж, үйл ажиллагаагаа баримтжуулах явдал билээ. Гэвч байгууллагуудаас боловсруулан гаргасан баримт бичиг нь тэр бүр шаардлагыг бүрэн хангахгүй байгаа нь албан тушаалтнуудын баримт бичгийн мөн чанар, үүрэг, зорилго, ач холбогдлын талаархи ерөнхий ойлголт муу, баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавигддаг найруулга зүйн болон стандартын шаардлагыг сайн мэддэггүй зэрэгтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Энэ бүх асуудалд нэг мөр ойлголт өгөх зорилгоор Архивын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг “БАРИМТ БИЧИГ”/Баримт бичиг зохион бүрдүүлэх арга зүйн гарын авлага/ номоо хэвлүүлжээ.

Үнэ: 10000 төгрөг

Хаанаас худалдан авах: “БАРИМТ БИЧИГ” номыг сонирхсон хүн 91878728 утсаар ярих буюу This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдож захиалгаа өгч болох юм байна.

Архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх нийтлэг журам

Танилцуулга: Монгол улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил байгууллага, төрийн архивуудад хийгдэж эхэлж байна. Иймд Архивын ерөнхий газраас цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, хуулбар хувь үйлдэх ажлыг улсын хэмжээнд архив зүйн дагуу нэгдсэн арга зүй, зохион байгуулалтаар хангах зорилгоор “Архивын цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх нийтлэг журам”-ыг боловсруулж, газрын даргын 2010 оны А/32 дугаар тушаалаар батлуулан, 2011 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлж ажиллахаар боллоо. Журамд цахим хэлбэрт шилжүүлэх цаасан суурьтай баримтыг сонгох, хуулбар хувь үйлдэх ажиллагаа, ашиглах техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн үзүүлэлт, хүчин чадал, ажиллах зааварчилгааг дэлгэрэнгүй зааж өгсөн. Уг журмыг хэрэгжүүлснээр архивын баримтын эрэлт хайлт, ашиглалтыг хөнгөн шуурхай, боловсронгуй болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж хадгалалт хамгаалалтыг сайжруулах ач холбогдолтой юм.

Үнэ: 4000 төгрөг

Хаанаас худалдах авах: Та энэ номыг авахыг хүсвэл  АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 / Гар утсаар залгахад урд нь 51 залгана уу/ утсаар холбоо барих буюу хүрэлцэж ирж авч болно.

Мэдээлэл ба баримтжуулалт Албан хэрэг хөтлөлтийн менежмент MNS ISO 15489:2007

Танилцуулга: “Мэдээлэл ба баримтжуулалт-албан хэрэг хөтлөлтийн менежмент” олон улсын стандартын үндсэн агуулга, онцлог, ач холбогдлыг дараах байдлаар товч тодорхойлж болох юм. Дээрх стандарт нь баримт бичигтэй ажиллах ажил, тухайлбал баримт бичиг үүсгэх, дамжуулах, хадгалах, ашиглахтай холбогдсон олон талт харилцааг зохицуулж буй утгаар нь техникийн чухал баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийн ажлын орчин үеийн менежмент, зарчим, шаардлагыг тодорхойлж буй байдлаар нь аль ч байгууллагын хувьд бодлогын чухал баримт бичиг, үйл ажиллагааны чухал хөтөлбөр, орчин үеийн цахим бичиг хэргийн системийг загварчлах, үе шаттайгаар гүйцэтгэх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж буй үүднээс нь арга зүйн чухал баримт бичиг, албан хэрэг хөтлөлт, мэдээлэлтэй ажиллах ажлын үндсэн арга хэрэгсэл, механизмыг томъёолсон байдлаар нь технологийн баримт бичиг, бичиг хэргийн практик ажилтнуудад гарын авлага, зөвлөмж болох чухал зүйл гэж дүгнэж болно. Түүнчлэн олон улсын энэхүү стандартын онцлог нь орчин үеийн шинэлэг үзэл, агуулгаар хийгдсэн, олон улсын туршлагад үндэслэсэн болон удирдлага, бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд мэдээллийн технологи ашиглах болсон өнөө үед цахим мэдээллийг боловсруулах хадгалах, ашиглахтай холбогдсон онол, арга зүйн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсноороо албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хөгжлийн шинэ гарц нээж байгаад тус тус оршино.

Үнэ: 15000 төгрөг

Хаанаас худалдан авах: Та энэ номыг авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.

Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар

Танилцуулга: Албан хэрэг хөтлөлтийн шинэ заавар нь бүтцийн хувьд 7 бүлэг, 28 зүйл, 185 заалттай бөгөөд зааврын үндсэн агуулга нь удирдлагын үйл ажиллагааг стандартын дагуу зөв баримтжуулах, баримт бичгийг мэдээлэл-тоо бүртгэлийн санд оруулах, албан баримт бичгийг шуурхай хянан шийдвэрлэх, байгууллагын үйл ажиллагаанд үүссэн баримт бичгийг зөв ангилж төрөлжүүлэх, баримт бичгийн эмх цэгц, бүрдлийг сайжруулах зэрэг асуудалд голлон чиглэгдсэн болно.
Шинэ зааврын агуулга, зарчим, онцлогийн талаар дурьдвал:
1.    Агуулга, бүтцийн хувьд өмнөх заавраас зарчмын ялгаатай бөгөөд шинэ зааварт өмнөх зааврын олон заалтыг дэлгэрүүлж, баяжуулсан.
2.    Албан   хэрэг  хөтлөлтийн   өнөөгийн   шаардлагыг   илүүтэй   тусгасан, мэдээллийн орчин үеийн технологи, мэдээллийн шинэ орчинд илүү зохицсон байдлаар хийгдсэн.
3.    Албан   хэргийн   зохион   байгуулалт,   шуурхай   байдлыг дээшлүүлэх, байгууллагын мэдээллийн орчинг боловсронгуй болгох асуудалд онцлон анхаарч, албан хэрэгхөтлөлтийн бүртгэл, хайлтын программын боломжийг үр дүнтэй ашиглах талаар зарчмын шинэ заалтууд тусгагдсан.
4.    Албан хэрэг хөтлөх, бүрдүүлэх, архивлах, эмх цэгцтэй хадгалах асуудлыг онцлон анхаарч, иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах талаар зааварт шинэ бүлгүүд оруулсан зэрэг
болно.   
Үнэ: 10000 төгрөг

Хаанаас худалдан авах: Та энэ номыг авахыг хүсвэл Азхур, Интер, Боловсрол номын дэлгүүрүүд болон АЕГ-ын Санхүүгийн хэлтсийн 261508 утсаар холбоо барина уу.