АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАН ГАРЛАА

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Монгол улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Дээрх чиг үүргийн хүрээнд Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулан анхан шатны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтууд жил бүр зохион байгуулдаг.

Энэ сургалт нь аймаг, нийслэл, төв, төрөлжсөн, салбар архивууд, төрийн болон төрийн бус байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар онолын шинэ мэдлэг эзэмшүүлж, тэднийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр мэргэжлийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах зорилготой богино хугацааны сургалт юм.

Архивын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны Сургалтын төлөвлөгөөг аймаг, нийслэл, төв болон салбар, төрөлжсөн архивууд, яамд, агентлагууд, бусад төрийн байгууллагуудад хүргүүлж байгаа бөгөөд ирэх онд сургалтад хамрагдах ажилтнуудын судалгааг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны дотор Архивын ерөнхий газарт албан бичгээр болон tsedev_ariunjargal@yahoo.com цахим шуудангаар хүлээн авч байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook