АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТОМИЛОГДЛОО
img

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор Архивын ерөнхий газрын дарга, доктор Дамдинсүрэнгийн Хоролдамбыг ажлаас нь чөлөөлж 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар тогтоолоор Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргаар томиллоо.

Мөн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар хүрэлцэн ирж ажил хүлээлцүүлсэн юм. Ажил хүлээлцүүлэх үеэр Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Хоролдамба нь МУ-д орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж бүтээсэн томоохон ажлуудаас болон цаашид архивын салбарт хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар товчхон танилцуулсан юм. Мөн тэрээр С.Энхбаатар даргад хандан архивын салбарт мэргэшсэн хамт олноо тэргүүлэн ажиллаж, улам ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон доктор Д.Хоролдамба нартаа нийт албан хаагчдын өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook