Гадаад яамнаас Нийслэл хүрээний ойр орчимын эрхэм сүлд тахилга бүхий уул ба голд гөрөөлөх загас агнах зэргийг үл болох учир түүгээр консул сайдын газраа тодорхойлон явуулаад мэдэгдэн ирсэн хэрэг

Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг. Бүгд ерөнхийлэн захирах яамнаа өргөн илгээв. Явуулах учир, эдүгээ Орос генеральной консул сайдаас Нийслэл хүрээнд суугаа манай Оросын хүн нар Нийслэл хүрээний ойрхи ууланд гөрөөлөхөөр одсугай хэмээх нь хааяа буй тул гөрөөлж үл болох ойр орчмын эрхэм сүлд тахилга бүхий уулсыг тодорхойлон хариу илгээмү хэмээн манай Бүгд ерөнхийлэн захирах сайд Сайн ноён хан танд хэлүүлсэн үүнд байцааваас Нийслэл хүрээний өмнөд Богд хаан хайрхан уул, баруун этгээд Гурван сонгино хайрхан уул, Хойд этгээд Чингэлт уул, Билгэх уул, Өндөр улаан уул, зүүн этгээд Баянзүрх уул цөм эрхэм сүлд тахилга бүхий уулс болох учраа язгуураас аливаа хүн модыг үл огтлох ба гөрөөчилж үл болохын дээр Богд хаан хайрхан уулны ар тохиолдох Туул голоос мөн загас агнахыг цаазалсан зүйл бүхийн тулд үүнийг эрхэм генеральный консул сайдтанд найртай сайны ёсоор мэдтүгэй хэмээн явуулаад, байцаан үзэж уламжлан тушаах ажааму хэмээхээс гадна, үүнийг басхүү Бүгд ерөнхийлэн захирах яам, Дотоодын яамнаа тус бүр мэдэгдэн явуулсугай. Үүнийг басхүү үүний тул өргөн илгээв.

Олнаа өргөгдсөний гуравдугаар он зуны тэргүүн сарын хорин гурван.

 

ТБА-ын архивч С.Оюун

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook