Спортын наадмын аваргууд тодорлоо
img

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам 2018 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнийг энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион явуулсан бөгөөд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын нийт 11 багийн 500 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, ширээний теннисний төрөлд авьяас, чадвар, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
I -р байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг
II-р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг
III-р байрт, Хууль сахиулахын их сургуулийн баг

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
I -р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг
II-р байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, 
III-р байрт байрт Хууль сахиулахын их сургуулийн баг тус тус шалгарав.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
I -р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг
II-р байрт Хууль сахиулахын их сургуулийн баг
III-р байрт Хууль зүй, дотоод хэргийн яамны баг

Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
I -р байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг
II-р байрт Хууль сахиулахын их сургуулийн баг
III-р байрт Гадаадын иргэн харьяатын газрын баг тус тус шалгарав.

Ширээний теннисний эрэгтэй төрөлт:
I -р байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ж.Мөнхбат
II-р байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин С.Батболд
III-р байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тамирчин Г.Цаст-Оргил

Ширээний теннисний эмэгтэй төрөлт:
I -р байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Д.Тунгалагдулам
II-р байрт Архивын ерөнхий газрын тамирчин Г.Ганзул 
III-р байрт Гадаадын иргэн харьяатын газрын тамирчин Б.Ганчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Боулингийн төрөлд 
I -р байрт Шүүхийн: шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамирчид 
II-р байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчид 
III-р байрт Хууль сахиулахын их сургуулийн тамирчид шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.
Тус тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, тамирчид, Дэд байрт Хууль сахиулахын их сургуулийн баг, тамирчид, гутгаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг, тамирчид тус тус шалгарлаа. Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнийг ирэх жил Хууль сахиулахын их сургууль зохион байгуулахаар боллоо.

center

ХЗДХЯ-ны харъяа агентлаг байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 4 төрөлт спортын наадамд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье ерөөе.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook