АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 2019 ОНЫ ХАГАС ЖИЛД ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ДҮГНЭН, ТАЙЛАНГЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
         Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архивын ерөнхий газар 2019 оны эхний хагас жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, нийт албан хаагчиддаа тайлангын хурлаа хийлээ.
 
 
 
         Мөн Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Архивын ерөнхий газрын сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвийн ахлах сэлбэн засагч Э.Дээжмаа, “Хүндэт жуух бичиг”-ээр Захиргааны удирдлагын газрын хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Баяржаргал, Цахим сангийн төвийн архивч-операторч Ж.Болормаа нарыг шагнасныг тус газрын удирдлагууд гардуулан өглөө.
 
 
 
         Түүнчлэн хурлын үеэр Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болсон бөгөөд тус газрын Хянал-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн С.Лхамсүрэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
 
 
         Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн С.Лхамсүрэн болон шагнагдсан албан хаагчиддаа халуун баяр хүргээд төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цаашид улам боловсронгүй болгох, архивын салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байхын ерөөлийг дэвшүүлье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook