МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРТАЙ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

     

      2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын захирал, Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал,  Монгол Улсын боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Гэрэлбадрах болон МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нарыг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Удирдлагын зөвлөлийн гишүүд хүлээн авч, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцуулав.

       Монгол Улсад архивын мэргэжилтэй үндэсний боловсон хүчнийг баклаврын түвшинд нэгдсэн бодлого төлөвлөлттэй бэлтгэх;   

       Гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг илрүүлэн, эх хувь, хувь хуулбар авч үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэхэд эрдэмтэн судлаачийн дэмжлэг авах;

     Үндэсний төв архивын баримтыг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад архивын баримтын эмхэтгэл бэлтгэхэд хамтран ажиллах саналаа солилцов. 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook