АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР САНГИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
 
        Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  
 
 
        Санамж бичгийн хүрээнд Үндэсний төв архивт хадгалагдаж буй Сангийн яамны бодлого, үйл ажиллагаанд холбогдох баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлж, ашиглах, Дэлхийн II дайны үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, ард түмний зүгээс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, бэлэглэлд холбогдох архивын баримт материалыг илрүүлэх, хамтран эмхтэтгэл бэлтгэж, хэвлүүлэх, гадаад улс, бусад байгууллагаас авсан архивын баримт, материалын хуулбарыг Архивын ерөнхий газарт нөхөн бүрдүүлэлтээр авах ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook