ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЭНЭ ОНЫ 6 ДУГААР САРД ЭХЭЛНЭ

 

           
           Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, МУ-ын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” тус тус батлагдан гарсан.
           Тус захирамжийн дагуу улсын үзлэг зохион байгуулах төв комисс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг энэ оны 6 дугаар сард хөдөө, орон нутгаас эхлэн зохион байгуулахаар хэлэлцэн, шийдвэрлэв.
           МҮОНРТ-ээс бэлтгэн хүргэдэг “Иргэдийн эрх зүйн боловсролд” шууд нэвтрүүлгээр өнөөдөр /2019.05.08/ 18:30 цагаас АЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан нар тус сэдвээр та бүхэнтэй шууд ярилцах болно.
 
 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook