ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

/Бэлтгэсэн: Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын Эрдэм шинжилгээний ажилтан Э.Хүрэлбаатар/

            Энэ олон улсын баярын өдөр тэртээ өнгөрсөн зуунд, Дэлхийн эрүүл мэндийн дүрмийг НҮБ-ын гишүүн 26 улс соёрхон баталсны үндсэн дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөртэй давхцаж байгаа юм.

            1950 оноос эхлэн 4 дүгээр сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэдэг уламжлал тогтсон байна.

          Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай салбар байгууллага, Швейцари улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг, эгнээндээ 193 орныг нэгтгэсэн[1]. Өнөөгийн байдлаар ДЭМБ нь дэлхийн  6 бүсэд салбар төвтэй, 150 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай, долоон мянга гаруй ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. 

         Архивын баримтаас үзэхэд, анх ДЭМБ-д гишүүнээр элсэх тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны хүсэлтийг  МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас зөвшөөрч, 1961 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 312 тоот тогтоол гаргаж байжээ[2]. Улмаар Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагаа 1962 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн өнөөг хүртэл 57 жилийн түүхэн замналтай юм.

 

[1] https://mn.wikpedia.org/wiki/Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

[2] МУҮТА. УТНОНББА. Х.4. Д.25. ХН.268. Тал 165. Эх.

 

 

         Энэ хугацаанд ДЭМБ нь Монгол Улсад халдварт өвчнийг бууруулах, лабораторийн албыг хөгжүүлэх, эх, нялхсын эрүүл мэнд, дархлаажуулалт  зэрэг үндсэн чиглэлийн 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллаж иржээ.

         Монгол Улс 1963-1995 он хүртэл ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Номхон далайн баруун эргийн бүсэд шилжин орсон[1]

        Монгол Улс 1963 оны 5 дугаар сард Женевт болсон ДЭМБ-ын ээлжит 16 дугаар чуулганд анх оролцсоноос[2] хойш тус байгууллагын идэвхтэй гишүүн байж, үйл ажиллагаанд нь зохих хувь нэмэр гүйцэтгэж ирсэн байна. Монгол Улс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий чуулганы Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Номхон далайн баруун бүсийн Хорооны  хуралдааны дарга, дэд даргаар, хэд хэдэн удаа сонгогдож, 1994 онд Бүсийн орнуудын Эрүүл мэндийн сайд нарын 12 дугаар чуулганыг зохион байгуулж байсан байна.


[2]МУҮТА. УТНОНББА. Х.4. Д.26. ХН.308. Тал 66. Эх.

 

          Монгол Улс энэхүү Дэлхийн эрүүл мэндийн өдрийг хагас зууны хугацаанд тэмдэглэн өнгөрүүлж байна. Үндэсний төв архивт хадгалагдаж буй Эрүүл мэндийн яамны 2001 он хүртэлх архивын баримтаас шүүж үзэхэд 1998 онд ДЭМБ-ын байгууллагын 50 жилийн ойг тохиолдуулан хамгийн өргөн хүрээнд орон даяар компанит ажил болгон тэмдэглэн өнгөрүүлсэн байна[1]


[1] МУҮТА. ТБА. Х.22. Д.2. ХН.756. ДЭМБ-ын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, холбогдох материал. 82 хуудас

 

           1995 оноос Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж иржээ. Энэ 2019 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт- Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” уриан дор тэмдэглэж байгаа нь  Тогтвортой Хөгжлийн “Эрүүл амьдралыг хангах” зорилтод хувь хүн бүр шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн бэрхшээлгүйгээр авч, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрнэ”, Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, тусламж үйлчилгээний тэгш байдлыг хангаж, хэнийг ч орхигдуулахгүй байх чиглэл”-ийг хангахад чиглэгдэж байгаа юм.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook