Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтууд явагдаж байна
img

         Архивын ерөнхий газар архивын салбарын боловсон хүчнийг чадавхижуулах, төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагын  архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг сургаж бэлтгэх,  мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх  зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын үр дүнд суралцагсад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар онолын мэдлэг, ажлын ур чадвар, дадлага туршлага эзэмшиснээр архив, албан хэрэг хөтлөлтийн ажил эмх цэгцтэй, стандартын дагуу явагдаж, архивын нөхөн бүрдүүлэлт, баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалт сайжирна. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам, заавар, эрх зүйн актууд  байгууллага, анхан шатны нэгжийн түвшинд хэрэгжиж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн нэг зарчим, хэм хэмжээний дагуу явагдах боломж бүрдэх юм.

         2019 онд Архивын ерөнхий газрын даргын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу 1-3 дугаар сард “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалт 2 удаа, мэргэшүүлэх сургалт 6 удаа, захиалгат сургалт 1 удаа тус тус зохион байгуулагдаж, нийт 443 архив, бичиг хэргийн ажилтан хамрагдлаа.

        Сургалт төлөвлөсөн агуулга, хөтөлбөрийн хүрээнд  явагдаж, суралцагсдад төрийн албан хэрэг хөтлөлтийн ажлын арга зүй, баримт бичгийн стандарт, зохион бүрдүүлэлт, найруулга зүй, архивын баримтын нягтлан шалгалт, нөхөн бүрдүүлэлт, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй, эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх арга зүй, архивын баримтын тоо бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, архивын мэдээллийн технологийн талаар хичээл оров.

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook