ЛАВЛАГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
img

Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний төвийн нээлтийн арга хэмжээ маргааш буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.30-аас болох бөгөөд тус арга хэмжээний хүрээнд та бүхэн дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  1. Цахим мэдээллийн санд орсон буюу 1933, 1944, 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын баримтаас архивын лавлагааг үнэ төлбөргүй шууд олгоно. Цахимд ороогүй архивын бусад лавлагааны захиалгыг авч ажлын 2-5 хоногт багтаан үнэ төлбөргүй олгоно;
  2. Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зөвөлгөө, мэдээлэл өгнө;
  3. Байгууллaгын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэргэжил, арга зүйн ном, товхимолын худалдаа;
  4. АЕГ-ын Уншлагын танхимаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч карт нээнэ;
  5. “Мандухай сэцэн хатан” МУСК-ны 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан архивын баримт, гэрэл зураг, биет үзмэрийн үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой;
  6. Өөрийн нэрийн уран бичлэгээр бичүүлэх боломжтой.

Мөн энэхүү нээлтийн арга хэмжээнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook