АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙГЭЭД ИРЛЭЭ
img

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯПОН УЛСАД

АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙГЭЭД ИРЛЭЭ

 

Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, тус газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч П.Ууган-Эрдэнэ болон Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвийн ахлах сэлбэн засагч Э.Дээжмаа нар  нь 2018 оны 11 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио, Осака хотуудад “Олон улсын Монгол судлалын холбооны Азийн II хуралдаан”-д оролцон, Токио хот дахь Үндэсний Угсаатны зүйн музейн урилгаар зочлон очиж, туршлага судлан албан томилолтоор ажиллаад ирлээ.  

Токио хотноо 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Олон Улсын Монгол судлалын холбооноос зохион байгуулсан “ХХ зууны Монголын ертөнц: эргэн харах нь” сэдэвт олон улсын хуралд оролцож, Олон Улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, бүс нутгийн эрдэмтдийн харилцааг уялдуулан хангах, Монгол судлалын хүрээг тэлэх зорилготой тус хурлын нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэснийг Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал уламжилсан юм. Тус хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Агнеш Бирталан, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун, дэд Ерөнхийлөгч Кембриджийн Их сургуулийн профессор Урадын Булаг, Бээжингийн Ардын Их сургуулийн профессор Боржигдай Оюунбилэг, Японы Үндэсний Угсаатны музейн профессор Юки Конагаяа, ОХУ-ын ШУА-ийн Буриадын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, Академич Б.В.Базаров, Монгол судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар болон бусад Дэлхийн Монгол судлаач 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо. Хуралдаанд нийт 42 илтгэл хэлэлцүүлсэн ба түүхийн салбарын хуралдаанд 18 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Хуралдааны үеэр Кембриджийн Их сургуулийн профессор Урадын Булаг, Бээжингийн Ардын Их сургуулийн профессор Боржигдай Оюунбилэг, Японы Үндэсний Угсаатны музейн профессор Юки Конагаяа, ОХУ-ын ШУА-ийн Буриадын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, Академич Б.В.Базаров, эрдэмтэн Танака Кацухико, Германы эрдэмтэн Хурцбаатар, Бээжингийн Их сургуулийн профессор Дулаан,  профессор Жүнко Окада, Кузьмин С.Л, Железняков А.С. нарын эрдэмтэн судлаачидтай биечлэн уулзаж, илтгэлийн хүрээнд харилцан санал бодлоо солилцсон нь Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг олон улсын түвшинд таниулахад тодорхой алхам хийгдэж, дэвшилттэй зүйл боллоо гэж үзэж байна.

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Токио хот дахь Дорно дахины музейн үйл ажиллагаа, архивын хадгалалт, хамгаалтыг биечлэн үзэж танилцан, тус музейн ажилтан доктор Аирй Ёошики, Яамура Ёошитура нартай уулзаж ярилцсанаар цаасан суурьтай болон цахим баримтын хадгалалт хамгаалалт, тэдгээрийн аюулгүй байдлын талаар тус музейн туршлагаас судалж, харилцан санал солилцсон нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр АЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч П.Ууган-Эрдэнэ, Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвийн алхах сэлбэн засагч Э.Дээжмаа нарыг Осока хот дахь Япон улсын  Үндэсний угсаатны зүйн музейн захирал, доктор Кенжи Ёшида, профессор Юки Конагаяа нар хүлээн авч уулзаж хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Тус арга хэмжээний дараа музейн үйл ажиллагааны өнөөгийн байдал, музейн үзмэр, эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалт, засварлалт, ариутгал халдваргүйжүүлэлт, хадгаламжийн сан, номын сан, кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан нь Япон улсын туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх, нутагшуулахад боломжтой санагдав. Энэ үеэр тус музейн кино, гэрэл зураг, дуу авианы архивын хадгалалтын орчин нөхцөл, 16 мм-ийн  хальсан дээр хадгалагдаж байгаа кино баримтыг  4К форматаар тоон системд хөрвүүлж буй үйл явц, гэрэл зургийн шилэн болон хальсан негативыг цахимжуулах DiPLAS төслийн үйл ажиллагаа танилцаж туршлага судлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook