ХЗДХЯ-НЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ СПОРТЫН НААДAM ЭХЭЛЛЭЭ
img

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын спортын наадам Боулингийн тэмцээнээр амжилттай эхэлж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулддаг энэхүү тэмцээнийг өнгөрсөн жил Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газар зохион байгуулж байсан бол энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд 11 байгууллагын 320 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд 5 сарын 18-нд Ширээний теннис, 21-23-ны өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлүүдээр хурд, хүч, авьяас, чадвараа сорихоор баг тамирчид бэлтгээд байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook