“ТӨРИЙН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО
img

     2014.12.02-03-ны өдрүүдэд “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэх зөвлөгөөн  Дархан-Уул аймагт болж өнгөрлөө. Зөвлөгөөнд 21 аймгийн Архивын тасгийн дарга нар болон архивын ажилтнууд, Архивын ерөнхий газрын удирдлагууд, мэргэжилтнүүд, архив, төвийн эрхлэгч нар оролцов. 
     Зөвлөгөөнийг нээж Архивын ерөнхий газрын дарга И.Саруул үг хэлсэн ба “Үндэсний хөтөлбөрийн III үе шатны зорилтыг хэрэгжүүлэх хугацааг сунгасан тухай” Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн; “Үндэсний хөтөлбөрийн III үе шатны ажлын хэрэгжилтийн явц”-ын талаар Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн А.Болд; “Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй 2014 оны ажлын явц, цаашид анхаарах асуудлууд”-ын талаар Дархан-Уул аймгийн архивын тасгийн дарга Д.Алтанзул, Говь-Алтай аймгийн архивын тасгийн дарга М.Мандаххүү, Баянхонгор аймгийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг; “Мэдээллийн аюулгүй байдлын үндэс” сэдвээр Архивын ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Батжаргал; “Байгууллагын архивын програмын мэдээллийн баазыг Төрийн архивын AMS програмд холбох тухай” Архивын ерөнхий мэргэжилтэн Т.Түвшинтөгс; “Үндэсний төв архивын Цахим сангийн төвд 2014 онд хийгдсэн ажлын тухай Цахим сангийн төвийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ; Архивын баримтыг тодорхойлон бичих олон улсын стандартын тухай Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэчимэг нар тус тус ярилаа. Зөвлөгөөний үеэр оролцогчид сонирхсон сэдвээр асуулт, хариулт явуулж, хоорондоо туршлагаасаа хуваалцав.
     Зөвлөгөөнд оролцогчид Дархан-Уул аймгийн архивын тасаг болон ЗДТГ-ын архивын үйл ажиллагатай танилцсанаас гадна спортын арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook