Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн түүхийн тэнхим хамтран түүхийн шинжлэх ухааны доктор Дүгэрийн Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Түүхч Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа. 
     Тус хурлыг МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, доктор,профессор О.Мөнхбат нээж үг хэлж, ШУА-ийн тэргүүлэгчдийн дэд ерөнхийлөгч Академич Т.Дорж мэндчилгээ дэвшүүлж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор П.Дэлгэржаргал, Архивын ерөнхий газрын дарга доктор, дэд профессор И.Саруул нар үг хэлэв.  
“Нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч Олхонуд Дүгэрийн Гонгор /1924-1976/” доктор, профессор А.Очир, “Монголын дундад үеийн түүхийн судалгаа, тулгамдсан асуудлууд” доктор, дэд профессор Ж.Гэрэлбадрах, “Дундад эртний Монголчуудын овгийн судалгаа, өнөөгийн чиг хандлага” доктор, дэд профессор П.Дэлгэржаргал, “Их Юань улсын түүхийн судалгаанд оруулсан эрдэмтэн Д.Гонгорын хувь нэмэр” доктор, дэд профессор А.Пунсаг, “Халхын түүхийн судалгаа ба эрдэмтэн Д.Гонгор” доктор, дэд профессор Д.Энхцэцэг, “Монгол улсад орон нутгийн түүх судлалын эхлэл тавигдсан нь” доктор, профессор Ц.Гантулга, “Доктор Д.Гонгор ба Монголын түүхийн сурвалж судлал” доктор, дэд профессор На.Сүхбаатар, “Цэргийн түүх судлал ба түүхч Д.Гонгор” доктор, профессор С.Ганболд нарын эрдэмтэд илтгэл тавилаа. 
     Д.Гонгор 1967 онд “Халх Монголчуудын өвөг дээдэс ба Халхын хаант улс” /VII-XVII зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний, 1974 онд “Монгол орон овгийн байгууллаас феодалын байгуулалд шилжсэн нь” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан, монголын түүхийн суурь судалгааны гол бүтээл “БНМАУ-ын түүх” гурван боть зохиолд үндсэн зохиогчоор ажиллаж тодорхой бүлгүүдийг дагнан бичсэний зэрэгцээ “Ховдын хураангуй түүх”, “Халх товчоон” I, II боть зэрэг хэд хэдэн нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл 20 гаруйг хэвлэн нийтлүүлж, 10 гаруй бүтээлийг хянан магадласан нэрт эрдэмтний бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнээ алдаагүй, залуу судлаачдын суурь судалгааны бүтээл болсоор байгаа билээ.  
Д.Гонгорын үр хүүхэд, эрдэмтэн шавь нар, хамтран ажиллаж байсан хамт олны төлөөлөл, найз нөхөд нь дурсамжаа хуваалцаж залуу судлаачдад сургамжтай, өгөөжтэй  хурал боллоо хэмээн хуралд оролцогсод дүгнэв. 
Хурлын үеэр Үндэсний төв архивын Доктор Д.Гонгорын хувийн хөмрөгт хадгалагдаж буй баримтууд болох намтарт холбогдох архивын баримт, эрдэм шинжилгээний бүтээл, бүтээлийн шүүмж, гар бичмэлийн хөмрөг, эрдэмдийн бүтээлд өгөх санал шүүмжлэл, судалгааны зохиол бүтээлүүдийн дээжис, хувийн бичиг баримтын үзэсгэлэнг толилууллаа.
 

Зураг 1. Зүүн гар талаас: Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ҮТА-ын эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Ч.Дашдаваа, МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал доктор, дэд профессор О.Мөнхбат, МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхим доктор, дэд профессор П.Дэлгэржаргал  нар



Зураг 2. ҮТА-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор , Д.Гонгорын хүү Дашням

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 3. Доктор С.Цолмон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 4. МУ-ын Ардын жүжигчин Б.Зангад

Зураг 5. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  захирал Доктор С.Чулуун


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 6. Хурлын завсарлагаар: Баруун гар талаас: доктор П.Дэлгэржаргал, доктор О.Батсайхан, доктор Ж.Гэрэлбадрах, доктор Ю.Болдбаатар нар

Т.Сайнжаргал /ҮТА. ЭША/

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook