Архивын ерөнхий газрын хамт олон 2014 оны ажлаа дүгнэж оны шилдэгүүдээ тодрууллаа
img

     Архивын ерөнхий газрын хамт олон 2014 оны ажлаа дүгнэж байгууллагын “Хөдөлмөрийн аварга”, “Оны шидлэг ажилтан”-нуудаа тодрууллаа. Байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Цэндсүрэн, “Оны шилдэг ажилтан”-аар Захиргааны удирдлагын газрын хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Баясгалан, Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс, Лавлагаа, үйлчилгээний төвийн ахлах архивч Ч.Лхагвадорж, архивч Д.Бат-Ундрах, Санхүү, аж ахуйн хэлтсийн Нийтлэг үйлчилгээний хэсгийн слесарь Д.Лхагвасүрэн нар шалгарч жилийн хугацаанд байгууллагын Хүндэт самбарт зургаа байршуулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 

2014 онд эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлж, амжилт гаргасан ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Лавлах утас 1800-1205

Facebook