2012.05.05-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨР”-ӨӨР ҮТА-ЫН ТҮҮХИЙН БАРИМТЫН ТӨВИЙН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ

Энэ өдөр ҮТА-ын Түүхийн баримтын төвийн 14 ажилтан ажиллаж, доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.  Үүнд:

     - ҮТА-ын сан хөмрөгийн баримтанд явуулж буй тооллогын ажлын хүрээнд Манжийн үеийн сан хөмрөгийн баримтаас 1 хөмрөгийн 1 дансны 167 хадгаламжийн нэгжид иж бүрэн тооллого, Богд хаант Монгол улсын үеийн 4 хөмрөгийн 4 дансны 367 хадгаламжийн нэгжид иж бүрэн тооллого, Ардын засгийн үеийн 1 хөмрөгийн 1 дансны 147 хадгаламжийн нэгжийн дүн тоонд тооллогын ажил хийсэн байна.

     - ҮТА-ын Х-22 буюу Эрүүл мэндийн яамны баримтанд хийгдэж байгаа нягтлан шалгалтын ажлын явцад задалж, шинээр хадгаламжийн нэгж бүрдүүлсэн 1951-1966 оны 92ш хадгаламжийн нэгжийг үдэж хавтаслажээ.

     - Сан хөмрөгт хадгалагдаж буй “Анод” банкны санхүүгийн баримтаас Тооцооны 5 төвийн 2000-2009 оны 3205 хадгаламжийн нэгжийг он цаг, нэр төрлөөр нь ангилан дараалж, бүртгэл үйлдэв.

     - Сан хөмрөгөөс лавлагаанд 5 хөмрөгийн 32 хадгаламжийн нэгжийг олголоо.

 

Түүхийн баримтын төвийн

архивч П.Алтанцэцэг

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook