АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАРТ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
img

     Архивын ерөнхий газраас, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд: албан хэрэг хөтлөлт, архивын програм хангамжуудыг зохион, практикт нэвтрүүлэх, холбогдох журам, заавар, стандарт боловсруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын мэдээллийн технологийн талаархи мэргэжил боловсролыг дээшлүүлэх зэрэг удирдлага, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь  аймаг, нийслэлийн төрийн архивуудыг орчин үеийн мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж буй явдал юм. 
     Өнөөдөр Архивын ерөнхий газраас Нийслэлийн архивын газарт олгож буй  сервер, компьютер, принтер, сканнер, тог баригч, зөөврийн хард, свич зэрэг нийт 9 сая 500 гаруй мянган төгрөгний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад гардуулан өглөө. 
     “Ардчилал, зах зээлийн нөхцөлд төрийн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа зохион байгуулалттай, шуурхай явагдах ёстой бөгөөд түүний угтвар нөхцөл нь байгууллагын албан хэрэг хөтлөлтийг автоматжуулах, удирдлагын үйл ажиллагааны мэдээллийн орчинг боловсронгуй болгох, байгууллага, иргэдэд төрийн архивын мэдээллээр шуурхай үйлчлэх явдал” гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал техник хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулах үеэр онцлон хэлсэн бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Нийслэлийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэхэд ихээхэн анхааран, ач холбогдол өгч,  тусалж, дэмжиж байдагт нь талархлаа илэрхийллээ.

 

 

Мэдээллийн технологийн хэлтэс

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook