ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН АРХИВЫН ТАСАГ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
img

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл , баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, хариуцсан ажилтнуудад мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх зорилгоор Төрийн Архивын тасаг Боловсрол соёлын газартай хамтран Боловсролын газрын харъяа байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад 2015 оны 1 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтад сумдын Дунд сургууль, Цэцэрлэгийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 45 хүн хамрагдлаа.

Уг сургалтаар стандарт, зааврын талаар онолын мэдлэг олгохоос гадна дасгал ажиллуулж дадлагын ажил хийлгэсэн нь ажилтнуудын мэдлэг, чадварыг сайжруулахад үр дүнтэй боллоо.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook