УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
img

2015.02.05  Улаанбаатар хот

Хууль зүйн сайдын 2014 оны А/107 дугаар тушаалын дагуу өнөөдөр улсын хэмжээнд 43 улсын байцаагч архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн  27 нь салбар, орон нутгийн хэмжээнд ажиллаж байна.

Салбар, орон нутгийн хэмжээнд ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчдын хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд Архивын ерөнхий газар жил бүр шинжилгээ хийж, зөвлөмж чиглэл өгч ажилладаг бөгөөд дараа онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөөг хүлээн авч Ерөнхий байцаагчаар батлуулдаг билээ.

Улсын байцаагчид 2014 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний биелэлт, тайлан, хяналт шалгалтын талаарх статистик мэдээ, хяналт шалгалтаар ногдуулсан торгууль, шийтгэврийн талаарх статистик мэдээ, 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө зэрэг баримтуудаа 2014 оны 12 сарын 25-ны дотор явуулах ёстой боловч хугацаа хожимдуулсан, бүрдэл дутуу, стандартын дагуу хийгээгүй, статистик мэдээ зөрүүтэй ирүүлсэн зэрэг нь нэгдсэн мэдээ, тайлан гаргахад хүндрэл учруулж, хяналт шинжилгээний ажлыг удаашруулж байна.

21 архивын улсын байцаагч нар төлөвлөгөө, тайлан, холбогдох мэдээгээ хугацаа хожимдуулж ирүүлсэн, 5 архивын улсын байцаагч нар хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна.

Улсын байцаагч нараас ирүүлсэн хяналт шалгалтын тайлан, төлөвлөгөөг боловсруулж, үйлдсэн байдал нь баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй, алдаа  ихтэй байгаа учир буцааж, алдааг засуулан дахин хүлээн авч байна.

Тухайлбал,

Нэг. Хяналт шалгалтын тайлангийн хувьд:

1. Тайланг эцэслэн боловсруулж, хянадаггүй, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа ихтэй, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар холбогдох нэр томьёог буруу хэрэглэсэн, статистик мэдээнүүд болон бичвэр тайланд дурьдсан тоо баримтуудыг илт зөрүүтэй бичсэн;

2. Тамгын газраас томилогдон ажилладаг мониторингийн багаас байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт дүн шинжилгээ хийх /хийсэн/ үзлэгийн тоог  улсын байцаагчийн  хийсэн хяналт шалгалтын тоонд хамруулж бичсэн;

3. Тайлангийн бүрдлүүд дутуу, боловсруулсан, хянасан ажилтны гарын үсгийн баталгаажилт байхгүй,

4. Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгөх улсын болон ажлын комисст ажиллаж, хяналт шалгалт  хийсэн тоогоо бичээгүй,

5. Хяналт шалгалтын ажлын тайланг ном хэвлэлийн аргаар хэвлэж,  гэрэл зураг, диаграмм, хүснэгтэн мэдээнүүдийг 3 фонтоор харуулсан нь уншиж танилцах боломжгүй байна.

 

Хоёр. Хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний хувьд:

1. БАТЛАВ, ЗӨВШӨӨРӨВ бүрдлүүдийг буруу байрлуулсан;

2. Батлах, зөвшөөрөх ажилтнуудын албан тушаалын нэрийг буруу бичсэн;

3. Хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг улсын байцаагч өөрөө баталсан, зөвшөөрсөн;

4. Төсөв захиран зарцуулах эрхгүй албан тушаалтан хяналт шалгалтын төлөвлөгөөг зөвшөөрч,  баталсан;

5. Баталсан, зөвшөөрсөн бүрдлийн огноо, оршин буй газрын нэр бичээгүй;

6. Үндэсний архивын газрын даргын 2008 оны 46 дугаар тушаалаар баталсан загварын дагуу боловсруулаагүй, загварын нэр томьёог  шууд хуулан бичсэн;

7. 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг батлуулахаар ирүүлсэн;

8.  Шалгалтын хэлбэр, хамрагдах байгууллагуудын нэр, тоог  тодорхой заагаагүй байна.

 

Гурав. Статистик мэдээнүүдийн хувьд:

1. Статистик мэдээнд гарсан  зөрчлийн талаар тэмдэглээгүй;

2. Хяналт шалгалт хийгдсэн байгууллагын нэрийг бичээгүй;

3.  Хяналт шалгалт хийсэн хугацааг бичээгүй;

4. Шалгалтад хамрагдсан байгууллагын  тоог  тайлан,  статистик мэдээнд  зөрүүтэй  бичсэн зэрэг алдаатай байна.

 

Иймд дээрх алдааг засуулж, хяналт шинжилгээ хийхээр холбогдох баримт бичгийг дахин хүлээн авч байна. Одоогийн байдлаар 11 төрийн архив 2015 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөгөө дахин засаж ирүүлээгүй, хүлээгдэж байна.

Архивын ерөнхий газрын Хяналт шалгалт, захиргааны асуудал эрхэлсэн дэд даргаас дээрх зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх, улсын байцаагч нарт хариуцлага тооцож ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст үүрэг болгосон байна.

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ДАХИН ИРҮҮЛЭХ

ШААРДЛАГАТАЙ ТӨРИЙН АРХИВУУД

 

д/д

 

 

 

Хяналт шалгалт явуулсан улсын

байцаагчийн харьяалах төрийн архивын нэр

 

 

 

 

Хүлээн авсан огноо

 

Хяналт хийж буцаасан тоо

1

Архангай аймгийн архивын тасаг

2015.01.05, 01.12

1

2

Булган аймгийн архивын тасаг

2015.01.12

1

3

Говь-Алтай аймгийн архивын тасаг

2015.12. 31

2

4

Дорнод аймгийн архивын тасаг

2015.01.05

2

5

Завхан аймгийн архивын тасаг

2015.01.05

2

6

Орхон аймгийн архивын тасаг

2015.01.05, 01.28

2

7

Сэлэнгэ аймгийн архивын тасаг

2015.01.12

1

8

Увс аймгийн архивын тасаг

2015.01.12, 01.14

2

9

Ховд аймгийн архивын тасаг

2015.01.05

2

10

Хөвсгөл аймгийн архивын тасаг

2015.01.12

1

11

Хэнтий аймгийн архивын тасаг

2015.01.14

1

12

Төмөр замын архив

2015.01.10

2

 

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ИРҮҮЛЭЭГҮЙ

ТӨРИЙН АРХИВУУД

 

1

Батлан хамгаалахын төв архив

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь батлагдаагүй

2

Тагнуулын ерөнхий газрын архив

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь батлагдаагүй

3

Баян-Өлгий аймгийн архивын тасаг

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь батлагдаагүй

4

ХХЕГ-ын төв архив

Улсын байцаагч нь тэтгэвэрт гарсан ба оронд нь хүн томилогдоогүй

5

ГХТА

Улсын байцаагч нь тэтгэвэрт гарсан ба оронд нь хүн томилогдоогүй

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook