БХТА-ын үйл ажиллагааг шалгав

     Монгол улсын Батлан хамгаалахын Төв  архив /БХТА гэх/-ын үйл ажиллагааг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын Ерөнхий байцаагчийн баталсан хуваарь, удирдамжийн дагуу Архивын ерөнхий газар /АЕГ гэх/-ын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Л.Дэлгэрцэцэг,  Н.Оюунсүрэн  нар 2012 оны 04 дүгээр сарын 03-06-ний өдрүүдэд шалгалаа. 
       Шалгалтын хуваарь, удирдамж, дүгнэх үзүүлэлт, аргачлалыг Төв архивын дарга Д.Номт, орлогч дарга Г.Үнэнбаяр  нарт танилцуулж шалгалтыг явуулав. 
Тус архив шалгалтад бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж,   2012 оны 03 дугаар сарын 1-нд  БХТА-ын даргын А/07 дугаар тушаал гарган биелэлтийг шалгасан байна.   
      Мөн БХТА-ын дарга,  орлогч дарга, судалгаа, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн-сан хөмрөгийн эрхлэгч, архивч, жолооч-оператор, нууцын эрхлэгч-оператор, архивч-операторын ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилэн боловсруулж, баталсан байна. 
Архивын ажлын байрны нөхцөл сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд 40 сая төгрөгний тавилга, хэрэгсэл, “Цахим архив” төслийн хүрээнд 2011 онд 40 сая төгрөгний техник хэрэгслээр хангагджээ. 
      АЕГ-ын сургалтын төвд  2011-2012 онд анхан шатны болон мэргэшүүлэх 7 удаагийн сургалтанд ажилтнуудыг  хамруулсан бөгөөд ЗГ-ын 2010 оны 261 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 4 ажилтныг  2011 оны 9 сараас оператороор авч гэрээтэй ажиллуулж байна.
Ажилтнуудын жил, улирлын ажлын тайланг хэлэлцэн, мэргэжлийн ур чадварыг  дүгнэж  хэвшжээ.
Шалгалтаар БХТА-ын үйл ажиллагааг Архивын тухай хууль тогтоомж, заавар, журмын дагуу хэвийн явагдаж байна гэж дүгнэсэн.
Цаашид удирдлагын түвшинд анхаарч шийдвэрлэх зарим  асуудлууд байгааг Улсын байцаагчийн дүгнэлт, илтгэх хуудсанд тэмдэглэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн хариуг 2012 оны 10 дугаар сарын 01-ний дотор АЕГ-т ирүүлэх тухай албан бичгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Тогоод хүргүүлсэн байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook