БАЯНХОНГОР АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ БОЛЛОО
img

БАЯНХОНГОР АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “БАЙГУУЛЛАГЫН АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЗЛЭГ, ТӨРИЙН АЛБАН  ХААГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЯВУУЛАЖ ДҮНГЭЭ ГАРГАН УДИРДАХ АЖИЛТНЫ “САХИЛГА ХАРИУЦЛАГA БАЯНХОНГОР-2015” ЗӨВЛӨГӨӨН “2014 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09 –НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Баянхонгор аймаг Нийгэм эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4.3 дугаар заалтад байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийг үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих, арга зүйгээр хангах  зорилгоор улсын үзлэг угтаж Засаг даргын нэрэмжит “Байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн үзлэг, төрийн албан хаагчдын түвшин тогтоох шалгалт зохион байгуулахаар тусгaж 160-аас дээш байгууллага хамруулах  зорилт, дэвшүүлэн Үзлэгийн журам, дүгнэх үзүүлэлтийг  аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний 188 дугаар захирамжаар  батлуулан ажилласан.

Үзлэг шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 86 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг  10 дугаар сарын 06-ны өдрөөс  эхлэн  хөдөө орон нутгийн 120 байгууллагад, 2015 оны 06 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн төвийн 64 байгууллагат тус тус хийж дүнгээ гаргалаа.

Үзлэгт нийтдээ төрийн болон орон нутгийн өмчит 184 байгууллага хамрагдахаас 176  байгууллага 1309 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Зөвлөгөөнд Архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг дүнгийн тухай “Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Байгууллагын  даргын хяналт, хариуцлага” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ.

Зөвлөгөөнөөс энэ ажлыг сайжруулахаар  холбогдох байгууллага,  ажилтнуудад албан дааалгараар үүрэг өгч цаашид Архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгээ жил бүр хийх, дарга ажилтнуудыг  сургалтанд, хамруулахаар шийдвэрлэн  бусад хийх  ажлыг  төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр боллоо.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook