“АРХИВЫН БАРИМТЫН УЛСЫН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА
img

Монгол Улсын Архивын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төрийн ба төрийн бус архивын бүх баримт улсын нэгдсэн тоо бүртгэлд хамрагдана. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтад нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно” гэж заасан.

Хуулийн энэхүү заалтын хэрэгжилтийг хангах болон үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, тус мэдээллээр байгууллага, иргэдийг хангах зорилгоор “Архивын баримтын  улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам”-ыг боловсруулж, АЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/73 дугаар тушаалаар батлуулж, Хууль зүйн яамаар хянуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3535 дугаарт бүртгүүллээ.

Тус журмыг баталж, мөрдүүлснээр:

Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, өөрчлөлт хөдөлгөөн, хадгалалтын байдлын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах;

Архивын баримтаас эрэлт хайлт хийх нөхцөл бүрдэж, байгууллага, иргэдийг мэдээллээр шуурхай хангах;

Тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн санд төвлөрсөн мэдээлэлд үндэслэн салбарын удирдлагын зүгээс үндэсний архивын сан хөмрөгийн баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, өөрчлөлт хөдөлгөөн, хадгалалтын байдлын асуудлаар шуурхай шийдвэр гаргах боломж бүрдэх юм.

Журамыг энд дарж үзнэ үү

МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook