Анхан шатны сургалт зохион байгууллаа
img

Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт нэг сарын анхан шатны сургалтыг 2015 оны тавдугаар сарын 4-ний өдрөөс 2015 оны тавдугаар сарын 28-ны өдөр  хүртэл зохион байгууллаа. Тус сургалтад 54 хүн амжилттай суралцаж өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн үндсэн асуудлуудын талаар мэдлэг олгох, ажлын ур чадвар, дадлага эзэмшүүлэх зорилготой уг сургалтаар “Архив, албан хэрэг хөтлөлтийн түүх”, “Төрийн албан хэрэг хөтлөлт”, “Архивын хэргийн онол арга зүйн үндэс”, “Албан хэрэг хөтлөлт, архивын мэдээллийн технологи” зэрэг хичээл оров.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook