МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын туслахууд архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэй болов

     Монгол улсад 2011-2012 оны хичээлийн жилд нийт 101 их, дээд сургууль, коллеж /магадлан итгэмжлэгдсэн нь 67/ үйл ажиллагаа явуулж буйгаас төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 81, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын их сургуулийн салбар 5 байгаа юм байна. 
     Тэдгээрээс Монгол улсын ууган их сургууль болох МУИС санаачлан, анх удаа бүрэлдэхүүн 14 сургуулиудынхаа захирлын туслахуудыг  АЕГ-аас зохион байгуулж буй албан хэрэг хөтлөлт, архивын мэргэжил олгох сургалтанд хамруулан мэргэжлийн үнэмлэхтэй болгож төгсгөлөө. 
     Аливаа байгууллагын эмх цэгц, соёл, зохион байгуулалт нь албан хэрэг хөтлөлтийн ажил, ялангуяа, их, дээд сургуулиудын хувьд захирлын туслахуудын ажлаас ихээхэн хамаардаг билээ. Дээрх сургалт нь архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд нэгдсэн загвар, журам, стандартаар явуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг сургалтанд хамрагдагсад онцлон тэмдэглэж байна.
     Цаашид МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд цахим албан хэрэг хөтлөлтийн онлайн системийг туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook