Мэргэшүүлэх сургалт явагдлаа
img

“Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй” сэдэвт мэргэшүүлэх сургалт 2015 оны 07 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Архивын ерөнхий газрын Сургалтын төвд явагдлаа. Сургалтад Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “ Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, аймгуудын  архив бичиг хэргийн 15 ажилтан   хамрагдан суралцав.

Архивын ерөнхий газрын 2015 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу энэ оны эхний хагас жилд зохион байгуулахаар төлөвлөсөн  сургалтууд ийнхүү явагдаж дууслаа. 2015 оны эхний хагас жилд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга  зүй” анхан шатны сургалт 5 удаа явагдаж 255   хүн, мэргэшүүлэх сургалт 11 удаа явагдаж 215 хүн суралцсан байна.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook