ШАГНАЛ ГАРДУУЛАВ
img

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Архивын ерөнхий газрын албан хаагчид Төрийн дээд одон медаль болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шагнал, Архивын ерөнхий газрын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор АЕГ-ын МАЗУГ-ын дарга Т.Хүрэлжав, ҮТА-ын Түүхийн баримтын архивын эрхчлэгч М.Байгалмаа, АЕГ-ын Ахмадын хорооны дарга Ч.Цэвээндулам нарыг, БСШУЯ-ны “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэгээр МАЗУГ-ын дарга Т.Хүрэлжав, МТХ-ийн ахлах мэргэжилтэн А.Болд, БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр МТХ-ийн дарга  Д.Батжаргал, “Тэргүүний архивч” тэмдэгээр УТНОНББА-ын зааварлагч арга зүйч Г.Ганзул, , МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр УТНОНББА-ын эрхлэгч Ш.Эрдэнэбат, КГЗДАБА-ын Кино, дүрс бичлэгийн инженер П.Ууган-Эрдэнэ нарыг, МТШХХГ-ын “Жуух бичиг”-ээр МТХ-ийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нарыг тус тус шагнан урамшуулав.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook