“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДЛАА
img

2016 оны 4 дүгээр сарын 01-25-ны өдрүүдэд Архивын ерөнхий газрын Сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй”  сэдэвт анхан шатны мэргэжил олгох сургалт явагдаж дууслаа. Энэ удаагийн сургалтад хот, хөдөөгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас 102 архив,бичиг хэргийн ажилтнууд суралцаж мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Архивын ерөнхий газрын  нүүлгэлтийн ажилтай холбогдуулан 2015 оны  4 дүгээр улирлын сургалтууд  хойшилсноор 2016 оны сургалтын ачаалал ихэсч,  нэг удаагийн сургалтад суралцагсдын тоо ийнхүү 100 гаруйд хүрээд байна. Төрийн архивуудын улсын үзлэг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас  6 дугаар сарыг дуустал явагдаж байгаа тул энэ хугацаанд сургалт явагдахгүй бөгөөд дараагийн сургалтууд 2016 оны 8 дугаар сарын 25-наас  эхлэн батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдах юм. Сургалтад зөвхөн    захиалга  өгсөн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдана.

 

 

 

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

2016 оны 05 дугаар сарын 03

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook