МОНГОЛ-ХЯТАДЫН ТҮҮХЭН ХАРИЛЦАА /1949-2016/ СЭДЭВТ АРХИВЫН БАРИМТ, КИНО, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
img

Монгол улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн архивын удирдах газрын хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн архивын удирдах газрын төлөөлөгчид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 08 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд албан айлчлал хийж байгаатай холбогдуулан "МОНГОЛ-ХЯТАДЫН ТҮҮХЭН ХАРИЛЦАА /1949-2016/" сэдэвт архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна.

Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газрын дарга Яанг Дончуан нар нь Монгол улс, БНХАУ хоёр улсын архивын салбарт хамтран ажиллах тухай гэрээнд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан.

Энэ ажлын хүрээнд манай Архивын ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай  хамтран ажиллахаар нэлээд олон ажил тохиролцсоны нэг нь тус үзэсгэлэнг Улаанбаатар хот, Бээжин хотноо зохион байгуулахаар болсон юм.

Уг үзэсгэлэн нь Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралтай цаг хугацаа давхцаж буй тул бид сэдвийг өргөн хүрээн авч үзэж хоёр улсын өргөн харилцааг харуулахын тулд тус үзэсгэлэнд улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, бүтээн байгуулалтын холбогдолтой архивын баримт, кино, гэрэл зургийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook