“Кино, гэрэл зураг,дуу авианы баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл” сэдэвт мэргэшүүлэх сургалт явагдлаа.
img

Архивын ерөнхий газрын 2016 оны сургалтын төлөвлөгөөний дагуу хэвлэл мэдээлэл, телевиз, радио,соёл урлагийн байгууллагын архив хариуцсан ажилтнууд, төрийн архивын ажилтнуудад зориулсан  “Кино, гэрэл зураг,дуу авианы баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл” сэдэвт  мэргэшүүлэх сургалт 8 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд Архивын ерөнхий газрын Сургалтын төвд явагдлаа. Энэ сургалтад Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын төв архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэлэнгэ, Архангай, Дундговь,Өмнөговь, Дорнод, Хэнтий аймаг, Эрдэнэт үйлдвэр, Монголын төмөр замын төрөлжсөн архив, Соёл урлагийн их сургууль болон  түүний харъяа сургуулиудын архив хариуцсан ажилтнууд хамрагдан  кино, гэрэл зураг, дуу авианы баримтын  төрөл, зүйл, онцлог, энэ төрлийн баримтаар архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг эмхлэн цэгцлэх, ангилан төрөлжүүлэх, данс үйлдэх, тоо бүртгэл хөтлөх, хадгалж хамгаалах  талаарх онолын мэдлэг эзэмшиж , ажлын мэдлэг чадвараа дээшлүүллээ.

МЭРГЭЖИЛ,АРГА ЗҮЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook