ДЭЛХИЙН ДУУ ДҮРСНИЙ ӨВИЙН ӨДӨР
img

2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг Дэлхийн дуу дүрсний соёлын өвийн өдөр болгохоор зарласан. Тус өдрийг зарласнаар хойш Архивын ерөнхий газар нь 3 дахь жилдээ буюу 2014 оноос хойш тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ.

Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт  35 мм-ийн хальсны уран сайхны, баримтат болон орчуулгын кино,  гэрэл зураг, дуу авианы соронзон бичлэг, пянз, кассет, хальс, VHS зэрэг 5-7 төрлийн тээгч дээр хадгалагдаж байгаа бөгөөд “Дэлхийн дуу дүрсний өвийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, эдгээр хосгүй үнэт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 35мм-ийн кино хальсан дээр хадгалагдаж буй “Суварган цэнхэр уулс” 1978 оны Монголын уран сайхны киног HD форматаар дижитал хэлбэрт дуутай позитив хувьнаас хөрвүүлснээр үзүүлж сонирхуулахаар бэлтгэсэн бөгөөд  мөн тус киноны 40 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчдийг урьж оролцуулан Соёл урлагийн их сургуулийн радио, телевиз медиа урлагийн сургуулийн багш, оюутнуудтай нээлттэй асуулт хариулт, кино бүтсэн түүх зэрэг олон сайхан зүйлсийн талаар санал бодлоо солилцсон юм.

Тус арга хэмжээнд Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн, Захиргааны удирдлагын газрын дарга Л.Баасанбаяр, урилгаар МУУГЗ, Кино оператор Н.Зундуй, МУГЖ Н.Батцэцэг, МУУГЗ, Хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир, МУАЖ, Кино найруулагч, Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Г.Жигжидсүрэн, Юнескогийн Монголын үндэсний комиссын ажилтан У.Мөнхдэлгэр нар оролцлоо.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook