ЭМГЭНЭЛ
img

МӨНХӨӨГИЙН САРУУЛЗАМ

/1957-2016/

Бидний дотны нөхөр Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга Алаг адуутан овогт Мөнхөөгийн Саруулзам 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас нөгчлөө.

М. Саруулзам нь 1957 онд Улаанбаатар хотод айлын ууган хүү болон мэндэлсэн юм.

1965-1975 онд Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургууль, 1983-1988 онд УБДС төгсөж, түүхийн багш мэргэжил эзэмшсэн байна.

Тэрээр 1982-1985 онд Булган сумын 8-н жилийн хоёрдугаар сургууль, 1985- 1989 онд Булган сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд түүхийн багш, 1989-1993 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтэст боловсролын байцаагч, 1993-1995 онд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст боловсрол хариуцсан мэргэжилтэн , 1998-2004 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2004- 2007 онд Булган сумын Засаг дарга, 2007-2012 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга зэрэг ажпыг үр бүтээлтэй хашиж байлаа.

М.Саруулзам нь нийгмийн идэвхитэй иргэн байсан бөгөөд нутгийн иргэдийн итгэлийг хүлээж, 1998-2012 онд МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2000-2012 онд сонгогдон ажиллаж байв.

Түүний хөдөлмөр, үр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын яамны “Жуух бичиг”, МАН-ын хүндэт тэмдэг, “Цагаан лавай”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” зэрэг шагналаар шагнаж урамшуулсан байна.

М.Саруулзам нь төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхдээ чин үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг, тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвараа дайчлан нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, манлайллыг дээшлүүлэх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэн хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж байсан манай хамт олны шилдэг сэхээтнүүдийн нэг манлайлагч байлаа.

Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч М.Саруулзамын төлөв даруу, эелдэг, нөхөрсөг, уйгагүй хөдөлмөрч зан чанар бид бүхний зүрх үүрд хоногшин үлдэх болно.

 

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook