Дорноговь аймагт сургалт явуулсан тухай
img

Дорноговь аймгийн Төрийн захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08-21 цагийн хоорондаймгийн Саранхөхөө театрт болов.

Тус сургалт, зөвлөгөөнд Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, Сумдын Засаг дарга, Нутгийн захиргааны байгууллагын Төрийн захиргааны албан хаагчид, төрийн бусад агентлагуудын дарга нар болон нийт 475 төрийн захиргааны албан хаагчид хамрагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  референт П.Энхсайхан, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Энхтуяа, Удирдлагын академийн багш, доктор С.Батмөнх, "Оюуны сэтгэхүй" төвийн ерөнхийлөгч М.Баярбат нар илтгэл тавив.

Мөн АЕГ-ын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа "Төрийн албан хэрэг хөтлөлт" сэдвээр илтгэл, сургалт хийлээ.

Хэрэглэгч танд

Өргөдөл гомдол

Онлайн лавлагаа авах

Онлайн захиалга

Лавлах утас 1800-1205

Facebook